• Эхлэл
  • Мөрөө хэрхэн гаргах болон засал хийлгэх тухай

Мөрөө хэрхэн гаргах болон засал хийлгэх тухай

2016/02/08

XVII жарны “Нүүр муут” гэгч гал мичин жилийн  үр

Жилийн эзэн од Харцагны үр: Зарим газар тариа ногоо сайн, зарим нутагт үр үл боловсормуй.

Эзэн гараг Сугарын үр: сугар гариг ургавал авчин эмгэггүй хаан язгуур дэлгэрнэ.

Хорлол дарагдан, жуулчилбал өлзийтэй болно. Худалдаа арилжаанд эд эрдэнэ дэлгэрмүй. Биед өвчингүй амгалан, жаргалантай болно.

Хаан гариг Ангаргын үр: Ангараг ургавал галын хүч арвижих ба хүмүүн нигүүд хоосормуй. Хулгайч нар үлэмж арвижюу.

Зарим газар хүр үлэмж тасрах, заримд нь ган бээр  энэлгэн үйлднэ.

Үр нүгүүд арвижихын шалгаан доройтоно. Үр арвижихын шалтгаан доройтно. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Хаан улс орноо анхаарахаас огоорно.

Түшмэл гариг Сугарын үр: Эзэн гариг лугаа адил үр, хаялгатай болно.

                                                “Шороон үхэр”-ийн шинж

Үхэр нь: Толгой, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан. Цагаан биетэй. Дөрвөн  шийр, ногт, омруу, туурай нь шар. Хөх цулбууртай. Амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна.

Үхэр хариулаач нь: Шар царайтай, гэзгээ орой дээрээ бухалдсан,  ногоон дээл, цагаан бүстэй, хоёр шар гутлаа бариад хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон бургасан  улаан шилбүүр барьсан, хүч чадалтай хүүхэд үхрийнхээ баруун талд алхаж явна.

Дээрх зураглалаас жилийн байцыг шинжвээс: Нялхас түмэн олонд маш сайн, өвгөдөд дунд, Хааны язгуур дэлгэрнэ. Иргэд амгалан тайван, ажил үйлс бүтэмжтэй. Гэвч дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун, хямрал тэмцэл их, хулгай дээрэм идэвхижих, хүмүүн нугууд хоосрох нигуур буй. Залуу хүмүүний үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх машид сайн. Зун, намрын улиралд хур бороо, мөндөр, цас орох магадлал их. Хур цагтаа буух ч дунд зэрэг, газрын шим өгөөж дунд. Эртдээ өвс, ургамал ногоо сайн гарна. Зарим газарт  халуун чанарын өвчин гарч мэдэх, салхи, мөндөр аянга цахилгаан болох галын хүч арвижна.

Наран  Загас, Хонь, Хамтатгах, Жинлүүр, Хумхын ордонд байрлах үед хур ус цагтаа бууц, эд зүйлс элбэгшин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Үхэр, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нумын ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Матарын ордонд байрлах үед салх шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай.

Найман хөлөл

Гал 

1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 оны эмэгтэйчүүд 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 оны эмэгтэйчүүд Гал хөлөлд суусанд Цог хийморийн зүүн урд зүгт гарч гал махбодын засал болгон, галаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шүдэнз зурж гал гаргаад “Ум базар дагий ний еэ мамаа бизьяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж буян хишгийн Урд зүгээс гэртээ ирнэ.

Шороо                         

1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015  оны эмэгтэйчүүд, 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны эмэгтэйчүүд Шороо хөлөлд суусанд Эмийн Баруун хойд зүгт гарч, шороо махбодын засал болгон, шороо чулуу хөдөлгөн, агаарт цаас хийсгэн, салхи, шуурга, шороо чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж “Ум бадма дагийний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа урин уншиж Буян хишгийн баруун урдаас гэртээ ирнэ.

Төмөр

1910, 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014 оны эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд Төмөр хөлөлд суусанд Цог хийморийн Баруун урд зүг нь энэ жилийн  хар нохой ам таарч буйд Эмийн зүг болох Зүүн хойд зүгт гарч төмөр махбодноос хэмээн үл гэмтэнэ хэмээн сэтгэж,төмөр хөдөлгөн “Ум радна дагийний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа  уншиж Буян хишгийн Баруун зүгээс гэртээ ирнэ.

Огторгуй

1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны эрэгтэйчүүд , 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 оны эмэгтэйчүүд Огторгуй хөлөлд суусанд Цог хийморийн Зүүн хойд зүгт гарч агаарт цаас хийсгэн, шороо, чулуу хөдөлгөн салхи шуурга чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж “ Ум базар паг мо хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж Буян хишигийн Баруун хойд зүгээс гэртээ ирнэ.

Ус

1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 оны  эрэгтэйчүүд, 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 оны эмэгтэйчүүд Ус хөлөлд суусанд Цог хийморийн Зүүн зүгт гарч усан махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, цас, усан дээгүүр гараад “Ум гарма дагийний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж Буян хишгийн Хойд зүгээс гэртээ ирнэ.

Уул

1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 оны эрэгтэйчүүд, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 оны эмэгтэйчүүд Уул хөлөлд суусан Цог хийморийн Баруун хойд зүгт гарч салхи шуурга, шороо чулуунаас гэмтэхгүй хэмээн сэтгэж, шороо чулуу хөдөлгөн, салхинд цаас хийсгэн “Ум будда дагийний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа уншиж Буян хишгийн Зүүн хойд зүгээс  гэртээ ирнэ.

Мод               

1914, 1922, 1930, 1938, 1946, 1956, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 оны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд Мод хөлөлд суусанд Цог хийморийн Хойд зүгт  гарч модон махбодоос гэмтэхгүй хэмээн сэтгэж, мод хөдөлгөөд “Ум базар дагийний хум мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа удаа уншиж Буян хишгийн Зүүн зүгээс гэртээ ирнэ.

Хий

1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009  оны эрэгтэйчүүд, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 оны эмэгтэйчүүд  Хий хөлөлд суусанд Цог хийморийн Урд зүгт гарч салхи шуурга, шороо чулуунаас үл гэмтэнэ хэмээн сэтгэж, салхинд цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгөн “ Ум базар  пагма мамаа бизаяа суухаа” тарнийг 7-21 удаа удаа уншиж Буян хишгийн Зүүн урд зүгээс гэртээ ирнэ.

XVII жарны “Нүүр муут” хэмээх Гал мичин  жилын

 Жил орсоны засал.

2004-оны 13-ны Хүү Жил орж буй  Модон мичин  жилтнүүд “Алтангэрэл” “Нанжид” “Банзрагч”, “Лхам”, “Ногоон дарь эх” нас тоолон айлдуулана уу.

1992 оны 25-ны Нөхөр Жил орж ирж Усан мичин  жилтнүүд “Доржнамжимын жавтүй” “Цэнд” айлдуулж Жилийн турш хэл амнаас болгоомжилвоос зохилтой.

1980 оны 37-ны Дайсан Жил орж буй Төмөр мичин мичин жилтнүүд Улаан юм, Цэнд айлдуулж Лусын тахилга үйлдэж, өнчин ядууст өглөг өгвөл зохистой.

1968 оны 49-ны Эх жил орж буй Шороон мичин жилтнүүд “Нит”, “Жанцанзэму бунжан”, “Пунцаг гү-сүм” айлтгуулж амьтны амь авран, өнчин ядууст өглөг өгвөөс зохистой.

1956 оны 61- ны Өөрийн жил бодьтойорж ирж буй Гал мичин мичин жилтнүүд “Цагаан дарь эх” “Алтангэрэл” “Ширнэн” 1000 удаа айлдуулж, Мал сэтэрлэн, Амьтны амь аварваас нэн сайн.

1944 оны 73-ны Хүү жил орж ирж Модон мичин жилтнүүд “Цагаан дарь эх” насны тоогоор уншуулж, “Жадамба” айлдуулна уу.

1932 оны 85- ны Нөхөр жил орж буй Усан мичин жилтнүүд “Доржнамжимын жавтүй” “Цэнд” айлдуулна уу.

1920 оны 97-ний Дайсан жил орж буй Төмөр мичин жилтнүүд “Улаан юм” “Цэнд” айлтгуулж “Лусын балин” талбина уу.

XVII жарны “Нүүр муут” хэмээх Гал мичин Гал мичин жилийн Мэнгэ голлосоны засал

1908, 1917, 1926, 1935, 1944, 1953, 1962, 1971, 1980, 1989, 1998, 2007, 2016 оны хүмүүсийн төрсөн жилийн мэнгэ нь Гал мичин жилийн Хоёр хар мэнгэтэй давхцажбуй тул мэнгэ голлох хэмээдэг бөгөөд “Жаннаг гагдог” “Жамбал цанжод” “Дугар” “Найман гэгээн” “Базар сад” номуудыг айдуулна уу.

1908, 1944, 1980, 2016 онд төрсөн хүмүүс жил орж, мэнгэ  голлож буй учир “Жаннаг гагдон” “Найман гэгээн” “Базар сад” “Дорж намжой” айлдуулна уу.

XVII-р жарны “Нүүр муут” хэмээх  Гал мичин  жилийн суудалын өнцгийн засал

Шороо суудалд суусан 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015  оны эрэгтэйчүүд, 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны эмэгтэйчүүд суудлын өнцгийн засалтай тул Саян нямбийн доо айлдуулж, Газар хөндөхийг тэвчэн, Лус савдагийн хорлолоос болгоомжилвоос зохистой.

Огторгуй суудалд суусан 1909, 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013 оны эрэгтэйчүүд, 1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 оны эмэгтэйчүүд суудлын өнцгийн засалтай тул Намхай нямбийн доо айлдуулж, Газар хөлдөх үед болгоомжилж, Үе мөчний өвчнөөс болгоомжилвоос зохистой.

Уул суудалд суусан 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011оны эрэгтэйчүүд, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 оны эмэгтэйчүүд суудлын өнцгийн засалтай тул саян нямбийн доо айлдуулж, Ан гөрөө хийхийг цээрлэ, Жавар хургах цас унах үеэр хянаар болгоомжтой байваас зохилтой.

Хий суудалд суусан 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009  оны эрэгтэйчүүд, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 оны эмэгтэйчүүд  суудлын өнцгийн засалтай тул, намхай нямбийн доо айлдуулж, хэрүүл маргааныг тэвч, хавар намрын цагт хянуур болгоомжтой байваас зохилтой.

“Нүүр муут ” хэмээх Гал мичин жилийн Харш жилийн засал

Дүнсэр 1914 оны Модон бар, 1926 оны Гал бар, 1938 оны Шороон бар, 1950 оны Төмөр бар, 1962 оны Усан бар, 1974 оны Модон бар, 1986 оны Гал  бар, 1998 оны Шороон бар 2010 оны Төмөр бар нилтнүүдийн Дүнсэр буюу Их Харш жил гарч буй тул Жанцан зэму бунжан, Жадамба, Цагаан шүхэрт, Сахиусны ганс номуудыг айлтгуул.

1917 оны Гал могой, 1929 оны Шороон могой, 1941 оны Төмөр могой, 1953 оны Усан могой, 1965 оны Модон могой, 1977 оны  Гал могой, 1989 оны Шороон могой, 2001 оны Төмөр могой

1911 оны Төмөр гахай, 1923 оны Усан гахай, 1935 оны Модон гахай, 1947 оны Гал гахай, 1959 оны Шороон гахай, 1971 оны Төмөр гахай, 1983 оны Усан гахай, 1995 оны Модон гахай, 2007 оны Гал гахай жилтнүүдийн Шишид буюу бага харш жил тул Алтан гэрэл судар айлтгуулж, Жилийн турш Жанрайсэг бурханыг шүтэж бурхан шүтээндээ зул хүж өргөж маань, мэгзэм сайтар урин уншина уу.

 “Нүүр муут” хэмээх Гал мичин жилийн 9 нүдний засал

2008 оны Шороон хулгана жилтэй 9 настай, 1936 оны Гал хулгана хулгана 81 насны 9 нүд нь аминд хорлолтой тул Цэ дүв, Чи вэл айлтгуулна уу?

1999 оны Шороон туулай жилтэй 18 настай, 1981 оны Төмөр тахиа жилтэй 36 настай, 1963 оны Усан туулай жилтэй 54 насны 9 нүд нь Эд малд хорлолтой тул Сан олон тавулж тахил өргөж, даллага авхуулваас зохилтой.  

1990 оны Төмөр мор жилтэй 27 настай, 1945 оны Модон тахиа жилтэй 72 насны 9 нүд нь Зэтгэрийн хөнөөлтэй тул Сахиусны ганс айлтгуулна уу?

1972 Усан хулгана жилтэй 45 настай, 1954 оны Модон Морь жилтэй 63 насны 9 нүд нь Зовлон гаслан авчирах тул Цагаан шүхэрт, Сундуй айлтгуулна уу. Нийтээр 9 нүдний засал хийлгэж Сацц талбиж, Жав-түй хүртээж засал хийлгэвэл зохистой.

“Түвдэнпэлжээлин” хийдийн Гэвш, Хамба лам Ж.Гончигсүрэн гуайн яриаг эндээс уншина уу.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна