УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтанг энэ сарын 16-ны өдөр уржигдар баривчилсан тухай шуугиан гараад байгаа. Тэгвэл өнөөдөр“Түмэн хишигтэн”-гийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04.00 цагийн орчимд гэрээс нь баривчилсан байна.
Тэднийг улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчилжээ. “Түмэн хишигтэн” гэдэг нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын “Женко тур бюро” компаниас санаачлан дэмжиж буй төслүүдийн нэг юм. Ийнхүү өнгөрсөн жилийн сүүлээр Х.Баттулгын хүн гэгддэг Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилснаар эхэлсэн дуулиан үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар Х.Баттулгын гэгдэх таван хүнийг баривчлаад байна гэж хэлж болох юм.
Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг мөн улсад таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр сэжигтнээр шалгаж байгаа юм.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн гурван эмэгтэй ажилтныг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал Баянзүрх дүүргийн шүүхт болохоор товлогдоод байсан.
Шүүх хуралдаанд Г.Түвшинжаргал хорих ангиас онлайнаар холбогдох бөгөөд мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга энэ хуралд оролцохоор шүүхийн гадаа ирээд байна гэсэн мэдээлэл гараад байна. Сүүлд авсан мэдээллээр техникийн саатал гарсан учраас шүүх хуралдаан эхлээгүй, харин Х.Баттулга гишүүн "Үндэсний мэдээлэл" төвд 13:00 цагт мэдээлэл хийхээр болоод байна.
Ийнхүү Монгол цэргийн баярын өдрийн сүр дуулиан дундаар “Шинэ төмөр замын буюу Х.Баттулга нарын” гэж нэрлэгдсэн хэргийн байдал хурцатаж байгаа бололтой.
Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа нэлээд бухимдангуй байгаа УИХ-ын гишүүн Х.Баттулга Монгол эр цэргийн баярын өдөр эрчүүдэд нь халдаж чадаагүй байж эмэгтэйчүүдийг нь дээрэлхлээ гэсэн утгатай үг хэлжээ.
Холбоотой мэдээллийг энд дарж харна уу.
Х.Баттулга:Цагдаа хөхүүл эмэгтэйд хүчээ гаргаж байна
Сэтгэгдэл байхгүй байна