• Эхлэл
  • Х.Баттулга:Цагдаа хөхүүл эмэгтэйчүүдэд хүчээ гаргаж байна

Х.Баттулга:Цагдаа хөхүүл эмэгтэйчүүдэд хүчээ гаргаж байна

2016/03/18

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдаа нар энэ сарын 16-нд , өмнө нь Х.Баттулгын нарийн бичгээр ажиллаж байсан, “Түмэн хишигтэн” компанийн захирал Ш.Эрдэнэтуяаг урд шөнө 04.00 цагт гэрээс нь баривчилсан.

Хоёр хоногийн өмнө баривчлагдсан Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогдсон бөгөөд шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцохоор очсон талаар бид мэдээлсэн.

Г.Түвшинжаргал нь Х.Баттулгын ХХАА-н сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. Харин Ш.Эрдэнэтуяа Х.Баттулгатай 10 гаруй жил хамтарч ажилласан. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй гэрээс нь шөнө баривчилсанд Х.Баттулга ихэд бухимдаж байгаа аж. Баянзүрх дүүргийн шүүхийн гадаа УИХ-ын гишүүн дараахь мэдэгдлийг хийжээ.

Х.Баттулга:Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя

-Та нар мэдэж байгаа, Б.Батзаяаг таван сар мөрдөнд суулган тамласан. Мөн надтай хамт ажиллаж байсан дөрвөн залуу одоо эх орондоо ирж чадахгүй,  интерполоор эрэн сурвалжлуулж байна. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүдийг хорьж эхэллээ.

Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол нь Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэлээ.          

Мөн тэрээр таван сар шалгаад надаас юу ч гарахгүй болохоор ингэж миний эргэн тойрны хүмүүсийг шалгаж байна, тэр бүү хэл зарим тохиолдолд би хувиасаа хөрөнгө гаргасан гэсэн юм.

-Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн ажилчдыг мөн хорьсон байсан?
-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь орилж, хашгичуулан баривчилж байна.       

-Төмөр замын төсөл дээр голдуу гадны команиуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг?
-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй.  Монгол улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа  хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг.   

-Тэгвэл хэн үүнийг хийж байгаа юм бэ?
-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя гэв. 

Мөн энэхүү шүүх хуралд Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар хоёр хүүхдийн хамт ирсэн байна. Тэрээр “Би юу болоод байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ар гэрийнхэн маань ч юу болоод байгааг мэдэхгүй байгаа. Уржигдар хүмүүс манай гэрт хоёр цаг орчим нэгжлэг хийгээд хоёр Ipod аваад явсан. Тэгээд ч манай эхнэр хөрөнгө мөнгийг шийддэг хүн биш. Бичиг цаасны л ажил хийдэг хүн. Мэдүүлэг авна хэмээн авч яваад шууд хорьчихлоо. Найман сартай нялх хүүхэд нь хоёр хоног уйллаа” гэв. 

Шүүх хурал хэвлэлийнхэнд хаалттай онлайнаар үргэлжилж байна. 

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Монгол
    МОНГОЛЧУУДАА ЭХ ОРОНЧИДОО ИНГЭЭД ЗҮГЭЭР Л КОМПЬЮТЕРИЙН АРААС КОММЕНТ БИЧСЭЭР БАЙГААД НАМНУУЛААД, НАМНАХЫГ НЬ ХАРААД СУУЖ БАЙХ УУ? ТЭМЦЭЛ ХЭЗЭЭ Ч КОММЕНТООР ЯВАХГҮЙ Ш ДЭЭ. ГУДМАНД ГАРХАД БЭЛЭН БАЙНА ШҮҮ.
    2016 оны 03 сарын 20
  • irgen
    Mongoliin tur eh oronoo gesen negniigee unagahiin tuld huhuul hyalh huuhedtei emegteichuudiig hurtel huuli busaar horihdoo yamar humuusiin erh ashgiin tuluu yamar hahuul uursduu abchihaad huduj bgaan bol gey bodogdoj bn shuu. Battulgiig anhnaasaa biznes erheldeg biznesmen hun gedgiig buh ard tumen medne getel huviaraa aj ahui c erheldeggui turiin tushmeduud haanaasaa ingey hagartlaa bayjij gadnii banknind say sayaar hadgalamjtai ulsiin zardal munguur gadnii kazinod zugaatsagch naraa shalgahgui hernee yamarch erh medelgui muruuruu ajilaa hiij yabaa emegteig horij ur huuhduudiig ni uiluulahaasaa eruusuu c ichij bgaa shinj alga !!! Eh ursiig taivan blgaad ug hen c yu c bishuudee !!! Eh ornoo hudaldagch naraa ard tumen bhgui bol ta nar yu c bish neh tom erh medeltenguud hunii erh zurchigchiguu huuhdiin hulimas buu baraad bai ta nar c mun ur huuhedtei ehtei bizdee!!! Jiriin ardiig hurtel taivan bailgahgui urgelj buhimduuldag ta nar hen ve?!
    2016 оны 03 сарын 19
  • Zochin
    8sartai huuhedig ni bodohoor nulias garch bn nariin bichig hiij bsan huneer yhnavde bayrtsogtiig barij chadahgui bj
    2016 оны 03 сарын 19