• Эхлэл
  • 1072 хувьцааг худалдах боломжгүй гэдэгт итгэх хүсэлгүй байна

1072 хувьцааг худалдах боломжгүй гэдэгт итгэх хүсэлгүй байна

2016/04/27

Сонгууль болох дөхсөн болоод ч тэр үү улстөр, нийгэмд үймээн шуугиан ар араасаа гарч байна. Улстөрчдийн ард иргэдийн анхаарлыг татах гэсэн үйлдэл нэг л амжилттай болж өгөхгүй байгаа бололтой. Харин иргэдийн дунд үүсээд байгаа 1072 хувьцааны асуудал хурцаар хөндөгдөж байна.

Иргэд мэдээлэлгүйгээсээ болж ийн урт цагааны гудамжинд хонон өнжин хувьцааг нь худалдан авах Өвөрмонгол хүмүүсийг хүлээж суугаа гэнэ. Гэвч энэхүү хувьцааг худалдах боломжгүй гэдгийг албаныхан хэлсэн.

Өнөөдөр ч гэсэн энэ тухай “Ил тод уул уурхай”-н хэвлэлийн бага хурлын үеэр дурьдаад өнгөрсөн. Энэ үеэр Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоон Б.Өлзийбаяр “Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг холбооны хувьд бидний зүгээс холбогдох тайлбаруудыг тавьж байгаа.

1072 ширхэг хувьцаа өнөөдрийн байдлаар арилжиж эхлээгүй байгаа. Монголын хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй байгаа. Мөн Засгийн газрын тогтоолоор хувьцааг захиран зарцуулах эрхгүй.

Ард иргэдийн дунд ташаа мэдээлэл тарсан байгаа бөгөөд иргэдэд хандаж хэлэхэд хууль эрх зүйн хүрээнд хувьцааг худалдаалах ямар ч боломж байхгүй. Харин энэ хувьцаа хэзээ арилжаанд орох вэ? гэдэг асуудлыг цэвэр компани өөрөө шийднэ. Тухайн компани өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд, дэлхийн зах зээлийн үнэ ямар байгааг төлөв байдлыг харгалзан үзэждүн шинжилгээ хийж байж Эрдэнэ таван толгойн шийдэх асуудал юм” гэв.

 Тэгвэл энэ тухай иргэд сонсохыг ч хүсэхгүй байгаа мэт улайран дайрч байна. Энэ мэдээлэл худал бөгөөд хувьцааг худалдах, худалдан авах боломжгүй гэж олонтаа хэлсэн ч тэд “Нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байхад хувьцаагаа хятадуудад ч хамаагүй худалдана. Бид олон хонож байна энд бидэнтэй зогсож байсан хүн хувьцаагаа зараад явчихсан. Тиймээс худалдан авч байгаа нь үнэн. Эндээс хувьцаагаа худалдсаныхаа дараа л явна” хэмээн бухимдалтайгаар ярьж байлаа.

Ийн ташаа мэдээллээс улбаатай хөл хөдөлгөөн ихэссэн урт цагааны гудамж хэдий болтол ийм байдалтай байхыг мэдэх аргагүй юм. Цагдаагийнхан тэнд цугласан иргэдийг тарахыг шаардаж байгаа ч тэдний үгийг сонсож байгаа хүн нэг ч байхгүй буюу 1072 хувьцаагаа худалдан хэмээн улайрцгааж байна.

Ч.Гэрэл


Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Хувьцаагаа худалдсан нь биш, харин хийсвэр хувьцааг худалдан авч мөнгөө өгсөн дуракууд л эцэст нь хоосон хоцорно доо, харж л байгаарай!!!
    2016 оны 05 сарын 02
  • Zochin
    Darga bayn bolj ard tumen uls yduurna.Batuul bayn bol niislelchuud yduurna.
    2016 оны 05 сарын 02
  • ЗОЧИН ЗОЧИН
    ДУНДАЖ НАСНЫХАН ХУВЬЦАА АВАХ ДАНС НЭЭХ ЭРХЭЭ АВААГҮЙ БАЙГАА Ш ДЭЭЭ ОДОО АВМААР БАЙНА ХОРООГООР ДАМЖУУЛЖ БЭЛЭН 1САЯ ТӨГРӨГ АВАН ГЭЖ ӨРГӨДӨЛ БИЧҮҮЛЖ АВЧААД ОДОО ДАНС НЭЭЖ ЭРХ ӨГӨХГҮЙ БАЙГАА ШҮҮ
    2016 оны 05 сарын 01
  • Ариуна
    Хувьцаа зарсан хун бхгуй та нарын толгойг эргуулэх Маш амархан бна яг зарсан хунийг харсан у энэ хувьцаа халгалах тусам унэд орд ашиг егне санаа зоволтгуй зугээр хадгалаад л бай хэдэн зусэм талхаар Эх орныхоо хишгийг газар шороогоо зараад урвагч болох нь уу
    2016 оны 05 сарын 01
  • Зочин
    эрдэнэс-таван толгойг энэ засаг дампууруулах төлөвлөгөөтэй байгаа. тийм ч зорилгоор ти ти жи ви коү гэж хужаа компанийг зүүн цанхи руугаа оруулж байгаа юм. зүүн цанхиас урагш нь гаргасан нүүрснээс монгол улс нэг ч төгрөг авахгүй өрөндөө өгч байгаа ба баруун цанхи нь олборлолт явуулахгүй байгаа. этт дампуурах нь цаг хугацааны асуудал болсон . дампуурахаар нь эрх мэдэлтнүүд болон тэдний гэр бүл эзэн сууна. энэ компанийг дампууруулах захилгыг сайханбилэг, элбэгдорж эм си эс гүйцэтгэгч нь бямбасайхан болон тэдний угаадсыг долоогч ЭТТ-ийн үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ гэж ялигүй хувийн амбицтай гөлөг. энэ нөхөр сая 16 он гарангуут бүтэц өөрчлөх нэрээр өөрийн танил тал найз нөхөд гэсэн хэдэн мудакуудаа дарга болгосон. ямар ч хэрэггүй бүтэцийн өөрчлөлт хийсэн хэлтсий дарга гэдэг албан тушаалыг менеже гэж өөрчөөд л нэг өөр хүн тавих жишээтэй. цалин хийх ажил нь яг л урьдын адил. харин ч бүр нэг хэлтэс нь хоёр ч менежертэй байх жишээтэй.
    2016 оны 04 сарын 30
  • zochin
    tus kompan ny huvitsaanii asuudlaa shiideh heregtei shdee
    2016 оны 04 сарын 30
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 04 сарын 28
  • Зочин
    zarsan n deer shuu.enhsaihan 100 myangaar haaya gej sanal gargaj bsn.ed songuulid yalval huitsaa uneguideh baih.avj bgaa n unen yumuu
    2016 оны 04 сарын 28