• Эхлэл
  • Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дансныхаа тухай мэдээлэл хийж байна

Сү.Батболд, Д.Цогтбаатар нар оффшор дансныхаа тухай мэдээлэл хийж байна

2016/05/10

Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Сү.Батболд, Зам тээврийн сайд асан Д.Цогтбатар нар мэдээлэл хийж байна. Тэд  оффшор данстай холбоотой мэдээлэлд тайлбар өгч байна.

Сү.Батболд:

-Өчигдөр гарсан мэдээллийн дагуу өөрсдийн зүгээс тайлбар хийх нь зүйтэй гэж ярилцлаа. Бидэнд цаг хугацаа, материалыг нухацтай үзэх шаардлагатай байсныг үгүйсгэхгүй. Олон жилийн өмнө болсон зүйлийг ярьж байгаа учир зарим зүйлийг нягтлах, санах шаардлага байсныг үгүйсгэхгүй гэж бодож байсан ч тайлбар хийх ёстой гэж үзсэн.

2007 оноос ХОМ-тээ 1992 онд байгуулагдсан Алтай трейдинг компанийхаа талаарх мэдээллийг байнга дурьдаж ирсэн. Хувьцаа худалдаж аваад, хувьцаагаа зараад, ном ёсоор нь эх үүсвэрээ гаргаад явсан энгийн л бизнесийн үйл ажиллагаа. Түүнээс оффшор компани байгуулаад, данс эзэмшээд явсан зүйл байхгүй. Оффшор компанийн данс миний болон Д.Цогтбаатарын нэрэн дээр байхгүй гэдгийг албан ёсоор хэлье.

Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад бид өөрсдөө хандана. Энэ хоёр хүн хууль зөрчсөн байна уу, оффшор данс байна уу, гаргасан гүйлгээ нь хууль бус байна уу гэдгийг хуулийн дагуу хүсэлтээ гаргаж танилцуулна.

Сүхбаатарын Бат-Очир гэдэг хүн миний ах. Ах руугаа залгахад "Би шалгая" гэсэн. Тэгэхэд нь би "Та шалгаарай" гэсэн. Миний ах 25 жил бизнес эрхэлж байгаа хүн. Улс төрчийн ах гэж нэр холбогдох учраас хууль хяналтын байгууллагаар үүнийгээ шалгуулаарай гэдгийг ахдаа хэлсэн. Дараа нь олон нийтэд нээлттэй мэдээлээрэй гэдгийг ч захьсан. Тиймээс энэ асуултын хариултыг та бүхэн удахгүй авах байх. 

Д.Цогтбаатар хэлэхдээ:

-Урд шөнө та бүхэн өөрсдөө харлаа. Надад офшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компани, тухайн үед Австрали найз маань монголд бизнес хийе хамт хөрөнгө оруулах уу гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас асуугаарай. 10-аас доошгүй хувь нь оффшор данстай байгууллага байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалттай Бату Майнинг компани биднийг урьсан. Тэр үеийн компаниуд бүгд гадаад нэртэй. 2003 он шүү дээ. Ямар ч Гадаадын хөрөнгө оруулалт орж ирдэггүй байсан үе. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг хараарай. Тэгэхэд Гадаадын хөрөнгө оруулалтыг монголд татъя. Монгол хөрөнгө оруулагчтай байвал гадныхныг татна л гэж бодсон.

Түүнээс тэр офшор данс гэдэгт нь ямар ч оролцоо байгаагүй. Оюутолгой гэдэг компанийн толгой компани нь гэхэд л Люксембургт офшорт бүртгэлтэй компани л байдаг. Ямар ч хууль зөрчсөн зүйлгүй. Тийм компанид 10 мянган долларын л хөрөнгө оруулалт байсан.

2006 оны хоёрдугаар сард бүртгэгдсэн. Хөрөнгө оруулгын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон. Тэр үед энэ хувьцааг мэдүүлье гээд ч байхгүй юм чинь. Өөрийнхөө ХОМ-т надад байгаа хувьцаануудыг би нэгд нэггүй хариуцлагатайгаар бичдэг гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна