Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас энэ оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа.
Хэвлэлийн хуралд Нэгдсэн бодлого хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг, Үндэсний тооцоны хэлтсийн дарга Б.Баярмаа нар оролцов.
Өнгөрсөн оны статистик үзүүлэлтээр Монгол улсын нийт хүн амын тоо гурван сая 57778 гэсэн дүн гарсан. Хүн амын ажил эрхлэлтийн судалгааны эхний улирлын байдлаар нэг сая 89 мянган хүн ажил эрхэлж байна.
Ажил эрхэлж байгаа хүний 320 мянга нь хөдөө аж ахуй, 210 мянга нь үйлдвэрлэлийн салбарт, 560 мянга нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Эхний улирлын байдлаар 143,5 мянган ажилгүй иргэн байна гэсэн дүн гарчээ.
Үүнээс үүдэн ажилгүйдлын түвшин 11,6 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ажил эрхлэгчдийн тоо буурч, ажилгүйдлын түвшин нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан дурдлаа. Тухайлбал, ажиллагсдын тоо өмнөх жилийнхээс 27,6 мянгаар буурсан бол ажилгүй иргэдийн тоо 55 мянгаар нэмэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор ажилгүйдлийн түвшин 7,6 хувиас 11,6 хувь болж өссөн үзүүлэлт гарчээ. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлж, ажил идэвхтэй хайж буй 33.4 мянган иргэн байна. Үүний 52 хувь нь эмэгтэй бөгөөд ажил хайж байгаа иргэдийн 49 хувийг дунд боловсролтой хүмүүс эзэлж байгаа ажээ.
ӨРХИЙН САРЫН ОРЛОГО 835 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
Монгол өрхийн сарын дундаж орлого 849.5 мянган төгрөг байна. Харин зарлага нь 965 мянган төгрөг байгаа гэсэн дүн гарчээ. Үүнээс үнийн нөлөөллийг хасч, өрхийн бодит мөнгөн орлогыг тооцвол нэг өрхийн сарын орлого дунджаар 835 мянган төгрөг байгаа аж. Өмнөх оны мөн үеийн түвшинтэй харьцуулахад 106.2 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт гарчээ. Энэ үзүүлэлтийг орлогоор нь ангилвал нийт өрхийн 14.4 хувь нь 300 мянган төгрөг, 17.8 хувь нь 300-500 хүртэл мянган төгрөгийн орлоготой.
Харин нэг сая 600 мянган төгрөгнөөс дээш орлоготой өрх 9.3 хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ нь манай улсын гурван өрх тутмын нэг нь 500 мянган төгрөг хүртэл орлоготой бол 10 өрх тутмын нэг нь сая 600 мянган төгрөгөөс дээш орлоготой гэсэн үг юм.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна