• Эхлэл
  • Н.Энхбаяр нар 10 өдөр өлсгөлөн зарлана

Н.Энхбаяр нар 10 өдөр өлсгөлөн зарлана

2016/05/26

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

МАХН-ын гишүүд, дэмжигчид намынхаа байранд мэдээлэл хийж, Чингисийн талбайд нойтон өлсгөлөн зарлах болсон талаар мэдэгдлээ.

Энэхүү өлсгөлөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан тэргүүтэй хэсэг хүмүүс маргааш өглөөний 09.00 цагаас Чингисийн талбайд өлсгөлөн зарлаад, зургаадугаар сарын 5-нд дуусгахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Өлсгөлөн зарлаж байгаа шалтгаан нь Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын ялтай байдлын хугацаа дуусаагүй учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан учир намынхаа хэсэг нөхдийн хамт нойтон өлсгөлөн зарлахаар болжээ.

МАХН-ын өлсгөлөн зарлах хүмүүс өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд биеэ үзүүлж, өлсгөлөн зарлах бэлтгэлээ базаасан байна.

Нэмэлт мэдээлэл:2016.05.31

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын 14 хүн тавдугаар сарын 28-нд Тусгаар тогтнолын талбайд гэр барьж өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 30-ны 22.00 цагийн орчимд өлсгөлөнгөө зогсоолоо.  Хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулах учраас талбайг чөлөөлж, өлсгөлөнгөө зарлахыг анхааруулсан гэсэн мэдээлэл байна. Мөн тус намын нэр дэвшигчдийн материалыг Сонгуулийн Ерөнхий өчигдөр 21.00 цагийн үед хүлээн авсан юм.

Тус намын зарим гишүүнийг нэр дэвшүүлэхгүй байна гэж МАХН-ынхан гомдоллож байгаа бол Сонгуулийн ерөнхий хороо “Бид намын нэр дэвшигчдийн материалыг хүлээж авсныхаа дараа хууль журамд нийцэж байгаа эсэх хариуг өгөх ёстой. Одоогоор ямар ч материал ирүүлээгүй байж нэр дэвшүүлэхгүй байна гэж ярих ёсгүй” гэсэн утгатай тайлбар хийж байсан. СЕХ нэр дэвшигчдийн материалыг хянаж үзээд зургадугаар сарын 6-ны дотор хууль журамд нийцэж байгаа эсэхэд хариу өгөх ёстой юм.

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • монгол зүрх
    та нар болилдоо.одоо энэ ах дахиад оймс нь ч юмуу хөөрхий аль нэг юм нь гозолзвол тэсэхгүй монголыхоо төлөө чөмгөө дундартал зүтгээд байгаа амьтныг жаахан ч гэсэн хайрлаачээ. эх орноо хөгжүүлж бусармаг байдлыг засаж өшөөгөө авья гэж энэ агаа хэлсэн за... та нар мэдэхгүй МАХН мандан бадраасай АРДЧИЛСАН нам МАНАН замхраасай МАХН 76 суудал аваад манайг сангийн сайд болгоосой. саналаа ерөөсөө МАХН намдаа энхрий хайртдаа өгьеөөө өгөөрэй бүжээрэй хошгироорой мөрөөдөөрэй. дараа нь хамраараа газар хатгаж унаад хоёр жавжаараа шүлсээ гоожуулаад хэвтэхээрээ сонголтоо ухаардаг тэнэгүүдээ
    2016 оны 06 сарын 06
  • ахахаха
    Хуультай юмыг зөрчүүлэх гэж өлсгөлөн зарлаж байгаа энэ хүнийг төрийн тэргүүн,ерөнхий сайд,их хурлын дарга байсан гэхэд үнэмших хүн энэ дэлхий дээр олдох бол уу?ийм бузар амьтанд төр төмөр нүүрээ гаргаж хуулиа хамгаалах цаг болжээ.
    2016 оны 05 сарын 30
  • Зочин
    Өндөр сэнтийний төлөө өлсгөлөн зарладаг хүмүүс гараад өоссөндөө хязгааргүй иддэг шүү дээээ. хүү минь
    2016 оны 05 сарын 27
  • зочин
    өлсгөлөн зарлаад л УИХ-д нэр дэвшээд байдаг юм бол мань мэт нь ч гэсэн өлсгөлөн зарлая, нэр дэвшээд аз болж сонгогдчих ч юм бил үү, яаж мэдэхэв.
    2016 оны 05 сарын 27
  • зочин
    АН шинэ хууль баталж ямар ч шансгүй срнгууль явуулах гээд байхад нь сонгуулийг эсэргүүцэхийн оронд тэр зөвхөн өрөө ялах бүрэмтэй сонгуульд нь оролцох гээд гүрийгээд байх юм. Уг нь өөрийнхөө ялыг хугацааг дуустал нь сонгуулийг нам зогсоочихвол шанс нэмэгдэх биш үү?
    2016 оны 05 сарын 27