• Эхлэл
  • Дэлхийн хамгийн аюулгүй орнууд

Дэлхийн хамгийн аюулгүй орнууд

2016/08/08

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Аялж буй хүнд аюулгүй байдал гэдэг нэн чухал. Урлагийн музей, түүхэн газрууд, зугаацаж цэнгэх газрууд нь аюулгүй биш бол аяллаас таашаал авшгүй. Энэ бүхнээс үүдэн бид  дэлхийн хамгийн аюулгүй улс орнуудыг жагсаасан юм.

2016 оны Дэлхийн Энх тайвны индексийг Эдийн засаг болон Энх Тайвны Хүрээлэн гаргасан бөгөөд 163 улсыг чанарын болон тоон 23 үзүүлэлтээр дүгнэжээ. Үзүүлэлтүүдэд алан хядлагын нөлөөлөл, гэмт хэрэг, улс төрийн тогтвортой байдал зэрэг багтсан бөгөөд Исланд улс хамгийн аюулгүй улсаар сүүлийн зургаан жил турш шалгарсан байна.

Улс орон бүрийг 1-5 гэсэн оноогоор дүгнэхэд Исланд 1,192 гэсэн үзүүлэлтээр тэргүүлжээ. Исландын араас Дани, гуравдугаарт Австри улс орсон нь өнгөрсөн жилийн байр сууриа хадгалж буй юм. 

Харин жагсаалтын хамгийн дор жагссан улс орнууд аюул ихтэй бөгөөд Сири улс 3,806, дараа нь Өмнөд Судан, тэгээд Ирак улс оржээ.

Монгол улс 163 улсаас 50-р байранд орсон бөгөөд нийгэм болон аюулгүй байдал гэсэн үзүүлэлтээр 5 онооноос 2,4-г авсан байна. Харьцуулбал Исланд улсын энэ үзүүлэлт 1.2 юм. 

Дэлхийн хамгийн амгалан тайван 10 улс

10. Словени- 1.408
9. Япон - 1.395
8. Канад - 1.388
7. Швейцари - 1.370
6. Чех - 1.360
5. Португал - 1.356    
4. Шинэ Зеланд - 1.287
3. Австри - 1.278
2. Дани - 1.246
1. Исланд - 1.192

Англи эхийг  энд дарж уншина уу. 

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна