• Эхлэл
  • Унага тамгалах ёслол болно

Унага тамгалах ёслол болно

2016/09/13

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Намрын адаг сард малын тарга тэвээрэг гүйцэх үеэр бар өдрийг сонгож, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож унага тамгалдаг. Унага тамгалах өдрийн найр нь намрын отгон баяр болдог учиртай.


Гүүн зэлний ойролцоо газар гал түлж тамгаа улайсган унагануудаа тамгалаад “тамга тасам болог” хэмээн ерөөдөг бөгөөд энэ нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ. Дуусгаад тамгаа даллаганы хувинтай айргандаа дүрж, гэртээ оруулж хоймроо тавина.

Унага тамгалахад оролцсон хүмүүсийг урин айл хотлоороо айраг ууж найрлангаа адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр унага зүслэн тавьж уралдуулдаг. Энэ нь тухайн хүний хийморь лундааг үзэж байгаа хэрэг юм. Адууны тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхэд дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмань гээд арваад төрөл байдаг.

Улаанбаатар хотоос 45 км-т орших Арбат жуулчны бааз Унага тамгалах ёслол зохион байгуулах гэж буй бөгөөд та намрын отгон баяр болох энэ арга хэмжээнд очиж өхөөрдөм хөөрхөн унаганы уралдааныг үзээрэй.

 

Өдөр: 9-р сарын 18-ны Ням гариг

Төлбөр: 50,000 төгрөг (үүнд өглөөний цай, өдрийн хоол буфет, оройн хоол багтсан)

 99091690 /англи хэл/, 99275010 утсаар холбоо бариарай.

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин