• Эхлэл
  • Мазаалайг хамгаалахад БНХАУ тусламж үзүүлнэ

Мазаалайг хамгаалахад БНХАУ тусламж үзүүлнэ

2016/10/11

БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар хэрэгжих “Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны ажлын уулзалтын протоколд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах зорилго бүхий уг төлсийг хэрэгжүүлэх саналыг Монгол улсын Засгийн газар БНХАУ-д тавьжээ. 

Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас Говийн их дархан цаазат газарт ажиллаж мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийсэн байна. 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Манай улсад 28 ширхэг үлдээд буй мазаалайг хамгаалах үйлсэд энэ судалгаа чухал үүрэгтэй” гэв.

Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамгаалагч Ян Чиндун “Мазаалай бол Монголын ховор эрдэнэ. Түүнийг хамгаалах нь туйлын чухал.

Гэвч мазаалай амьдрах орчин хүнд нөхцөлд байгаа тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэв.

“Мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төсөл” ирэх оны хоёрдугаар улиралаас хэрэгжиж эхэлнэ.

Гарын үсэг зурах ёслолд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирлагын газрын дарга Д.Даваасамба болон БНХАУ-ын Элчин сайдын яамны Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН