• Эхлэл
  • Ноён уулын маргааныг дахин анхан шатанд буцаалаа

Ноён уулын маргааныг дахин анхан шатанд буцаалаа

2016/10/21

Ноён уулын гэж нэрлэгдсэн маргаан, тэмцэл сүүлийн хоёр жилийн турш үргэлжилж байгаа. Эртний олдворт Ноён уулын орчимд олборлолт явуулахыг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл шүүхийн шатнаа ирсээр мөн чамгүй хугацаа өнгөрөөд байна. Бүр 2015 оноос эхэлсэн энэ маргааны Нийслэлийн захиргааны шүүх өнгөрсөн тавдугаар сарын 19-нд хэлэлцэн  Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён ууланд олборлолт явуулахаар “Сентерра гоулд” компанид олгосон лицензийг түдгэлзүүлэх болсон. Үүний эсрэг хариуцагч тал мөн гомдол гарган давж заалдах шатны шүүх зургадугаар сарын 6-ны өдөр дахин анхан шатны шүүхэд буцаасан. Шүүх хурал зохигч талууд хүсэлт гаргасан гэх мэт шалтгаанаар хоёр удаа хойшлогдоод байсан талаар infomongol.mn мэдээлж байсан билээ.

Тэгвэл өчигдөр буюу аравдугаар сарын 21-нд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн маргааныг хэлэлцээд анхан шатны шүүхэд буцаасан гэсэн мэдээлэл байна. Ийнхүү Ноён уулын маргаан хэмээх иргэний нийгмийн байгууллагуудын нэхэмжлэхтэй хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр “Сентерра гоулд” компани “гурвалжлан” маргалдсаар байгаа маргаан “буцаав, хойшлуулав, давж заалдав, хүсэлт гаргав” гэсэн тайлбартайгаар үргэлжилсээр байна. Үүнд мөн Засгийн газраас улстөрийн тодорхой шийдэл гартал маргаан үргэлжилсээр байх бололтой гэсэн таамаг байгаа юм. Ирэх жилийн төсвийг УИХ-аар хэлэлцэж буй энэ өдрүүдэд ч Ноён уулын олборлолтыг хөдөлгөх эсэх тухай асуудал хөндөгдөж байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй хэвээр байгаа юм.

А.Ану

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

“Сентерра Гоулд”-ийн лицензүүдийг түдгэлзүүллээ

Ноён уулын маргааныг анхан шатны шүүх рүү буцаалаа

Ноён уулын шүүх хурал дахин хойшиллоо


Сэтгэгдэл байхгүй байна