Дуучин С.Амармандах ОХУ-ын ЭСЯ-ны ажилтанд зодуулсан талаар маш их зөрүүтэй мэдээллүүд гарч байгаа талаар бид мэдээлсэн. /Холбоотой мэдээлэл:Дуучин Амараагийн талаар үнэн ба худал/. Энд дурдсан мэдээллүүдээс гадна ОХУ-ын ЭСЯ-ныхан Амараагаас уучлал гуйсан, бүр Ерөнхийлөгч Путин энэ хэрэгт анхаарлаа хандуулж байгаа гэсэн гэх утгатай мэдээлллүүд гарч байсан билээ. Тэгвэл өнөөдөр Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны вэб сайтдаа товч мэдэгдэл гаргасан байна.
Үүнд:
Элчин сайдын яамнаас дуучин С.Амармандахын өмгөөлөгчийг хүлээн авч уулзсантай холбогдуулан Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр худал мэдээлэл гарч буйтай холбоотой мэдэгдэл хийж байна. Бид дуучин С.Амармандахын манай дипломат ажилтанд хандан тавьсан шаардлагын мөн чанарыг тодруулах зорилгоор түүний өмгөөлөгчийг хүлээн авч уулзсан болно. Харин түүнд бусад зүйлсийн талаар ямар нэгэн амлалт өгөөгүй. Энэхүү уулзалтын дараа хэвлэл мэдээлэлээр худал, шударга бус мэдээлэл тарааж байгаа тул бид цаашид дуучин болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс ярьж байгаа өмгөөлөгчтэй дахин уулзах нь зүйтэй эсэхэд эргэлзэж байна. ОХУ-д “Нэг худал ярьсан хүнд дахин хэн ч итгэхгүй гэсэн үг байдаг” гэжээ.
В связи с появлением в СМИ Монголии ложной информации о содержании беседы адвоката музыканта С.Амармандаха в посольстве сообщаем, что он был принят исключительно в целях выяснения сути беспрецедентных претензий певца к одному из наших дипломатов. Никаких обещаний или иных ангажементов адвокату не давалось. Появление недобросовестных отчетов о встрече ставит под вопрос целесообразность дальнейших встреч с ним и в целом все то, что им говорится от имени артиста и его родственников. Как говорят в России, единожды солгавши, кто тебе поверит.
Өөрөөр хэлбэл элчингийнхэн өмгөөлөгч Г.Батбаярыг худлаа ярьсан гэж үзэж байгаа юм байна.
С.Амармандахын гэр бүлийнхэн болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд гомдол гаргасан. Гомдлыг ОХУ-ын элчин сайдын яамны консулын хэлтсийн дарга Горячев Владимир Владимирович, Элчин сайд Искандер Кубарович Азизовын туслах нар хүлээн авсан бөгөөд журмын дагуу бол Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас албан бичиг ирүүлсэн тохиолдолд бид хариу өгөх учиртай. Гэвч С.Амармандахын гэмтсэнд гүнээ харамсч байгаа учраас та бүхнийг хүлээн авч уулзаж байна. Хэргийн эцэслэн тогтоон шийдвэрлэсний дараа бүх зүйл тодорхой болох байх аа гэсэн утгатай үг хэлсэн бололтой.
Харин өнөөдөр энэ нь Путин Амараад анхаарал хандуулж байгаа гэсэн яриа болоод байна. Ийн ташаа мэдээлэл гарахад түүний өмгөөлөгч Г.Батбаяр буруутай гэж үзэж байгаа бололтой. ОХУ-ын ЭСЯ-ныхантай уулзсаныхаа дараа хэвлэлд ярилцлага өгсөн байсан юм.
Холбоотой мэдээллүүдийг дор дарж үзнэ үү
Дуучин Амараагийн талаар үнэн ба худал
Сэтгэгдэл байхгүй байна