С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр сонсгосноор олон янзын яриа, маргаан, таамаглал үүсээд байгаа. Өмнө нь ч хилс хэрэгт гүтгэгдлээ гэж байсан Б.Содномддаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн байр сууриа илэрхийлсэн. Харин С.Зориг агсны дүү С.Оюун яагаад шүүх хуралд оролцоогүй, гэргий Д.Булган нь гэрчийн мэдүүлэг өгсөн эсэх гэсэн асуултууд бий. С.Оюун өмнө нь шүүх хурлыг нээлттэй болгох хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг хүлээн аваагүй. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол өмгөөлөгчдөө албан ёсны батламжлал гарган шүүх хуралд оролцуулсан. Харин Б.Булганы тухайд гэрчийн мэдүүлэг өгсөн гэсэн яриа байгаа. Гэхдээ энэ талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл тайлбар байхгүй байгаа юм.
Шүүхээс 25 жилийн ял сонсоод буй Б.Содномдаржаагийн ээж Т.Жавзмаа:Би хүүтэйгээ дахиж уулзаж чадахгүй нь
-Ард түмэн минь би яах вэ, хүүгийн минь хэргийг шударга шүүсэнгүй. Хүүд минь 25 жил хорих ялын дээд хэмжээ оноолоо. Хүүг минь нууцын зэрэглэлтэй гүтгэж, би нэг жил таван сар зовлоо. Надаас ганц хоёрхон зүйл асуугаад өнөөдөр намайг шүүх хуралд оруулсангүй. (Уйлав.сурв) Энэ хэрэгт тагнуул, прокурорууд хуйвалдсан. Би хөлөө хүрэх газар хүртэл явна. Миний хүү С.Зоригийг алаагүй. Нэг хүний амаар л ялын дээд хэмжээ оноочихлоо. Намайг хүүтэй минь ганцхан удаа уулзуулж өгөөч. Би ахиж хүүгээ харахгүй нь байна. Анхнаасаа бүгд хуйвалдсан. Ингэж шүүж болохгүй
Ялтан Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн:Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ?
-Шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Шоронгийн хүний үгээр ингэж шийд гаргаж болдог юм уу? Энэ хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүсэн. Шүүгч захиалгаар гэж олон удаа давтаж хэллээ. Тэгвэл захиалагч нь хэн юм бэ, хэргийн гол гэрч Б.Булган яагаад ирэхгүй байгаа юм бэ. Ар гэрийнхний зүгээс маш гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд хандана. Биднийг зүгээр л хэлмэгдүүлээд байна шүү дээ. Энэ шийдвэрийн цаана юу болж байгааг хүн бүр мэдэж байгаа" гэсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн.
С.Оюун: Хэргийг эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна
Тэгвэл УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд:
"Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэг эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн Хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.
Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна.
Хохирогч С.Оюун” гэжээ

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Ц.Амгаланбаатар нар 2-3 хүний амь хөнөөсөн бололтой
Ц.Амгаланбаяр, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жилийн ял оноов


Сэтгэгдэл байхгүй байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн шүүх хуралд ОБЕГ-ын 4-н ч гэнэ үү ажилчид оролцож байгаа тухай ТВ-гээр мэдээллэж байлаа.
Мөн саяхан Болсон УИХ-ын нээлттэй чуулган дээр МУ- Ерөнхий Прокурор УИХ-ын Гишүүдийн асуултанд хариулахдаа: Шүүгдэгчид гэмт хэргээ нууцлах зорилгоор 4 хүний амь насыг шатааж, хөнөөсөн гэж хэлэв.
Бас Шүүхийн тогтоол гарахад Содномдаржаад 2-оос дээш тооны хүний амийг гэмт хэргээ далдлах зорилготой хөнөөсөн гэж байв.
Одоо эдгээрийг нэгэтгэн дүгнэж үзвэл:
Ойрын үед буюу эдгээр шүүгдэгчдийг хоригдохоос өмнө Эрдэнэтэд байж болно. Булган аймагт ч байж мэднэ. Дарханд байж бас магадгүй. УБ-д ч байж магадгүй.
Эдгээр шүүгдэж байгаа хүмүүсийн ойролцоо буюу энэ хүмүүсийн очиж байсан газарт Гэр оронтойгоо шатаж 4 хүн нас барсан бололтой юм. Энэ галын хэрэгт тэд оролцсон бололтой.
Бас тэр 4 хүн нэг гэрийн 4 хүн байж ч магадгүй. Эс бол тус тусдаа шатсан байхаа. Бас тэр 4 хүний зарим нь унтаж байсан хүүхэд ч байсан байж магадгүй.
Тэр 4 хүний дотор С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн тухай мэдэж байсан хүн байсан бололтой юм.
Содномдаржаа нарын шүүгдэгчид Гал тавьж дээрх 4 хүний амь насыг хөнөөсөн хэргээр буруутгагдсан бололтой.
ШҮҮХ хуралд оролцож байсан дээрх ОБЕГ-ын хүмүүс бол галын шинжээчид буюу галыг унтраасан хүмүүс байсан бололтой юм.
Манан дундаас иймэрхүү дүр зураг харагдана.