• Эхлэл
  • АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ

АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг ажилд нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ

2018/10/05

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ.

Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.


Сэтгэгдэл байхгүй байна