• Эхлэл
  • Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо

Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо

2018/10/05

Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч, мөн хүн тээврийн вагон онхолдсон зэрэг асуудлуудаас болж тус яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Түүний өргөдлийг өчигдөр УИХ баталгаажуулсан. Харин өнөөдөр түүний оронд Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Түүнийг томилох эсэх тухай санал асуухын өмнө гишүүд асуулт асууж, хариултаа авсан. Ийн гишүүд асуулт асууж, үг хэлэхдээ тээврийн салбарт “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн гэж хэлсний хариуд ажлаа хүлээлгэн өгч байгаа сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Сая хариуцлагагүйн зуд нүүрлэсэн гэж байна. Бас ч гэж номдоо орсон шүү. Одоо газрын дарга нарын сонгон шалгаруулалт болох юм гэнэ лээ. Тэр тал дээр анхаараарай. Явах ёстой хүмүүс нь буцаад ирчихсэн гэж сонсогдсон шүү. Төмөр замаа явуулах бүх эрх зүйн орчин бий болсон. Уул уурхайн яамтай нягт хамтарч ажиллах ёстой. Авто зам шинээр тавих гэхээс илүү сайжруулах, хамгаалах тал дээр анхаарах ёстой шүү. Замаар тээвэрлэж байгаа ачааны жинд хяналт тавих ёстой, тийзийн үнэ буурах ёстой гэлээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна