• Эхлэл
  • Гачууртын ордын эзэн нь хэн бэ?

Гачууртын ордын эзэн нь хэн бэ?

2018/10/15

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын ордын дөрвөн лицензийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани “Gatsuurt Gold Project” төслөө 35 сая ам төслөө 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухай аравдугаар сарын 12-нд цацжээ. “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй Гацууртын ордны лиценз буюу Ноён уулны алт олборлолтын талаарх маргаан шүүхэд хоёр жил гаруй үргэлжилж 36 удаагийн шүүх хурал болоод байгаа. Шүүх өмнө нь “Сентерра гоулд” компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан ч энэ асуудал одоо анхан шатны шүүхэд дахин шилжээд байгаа. Уг ордын 34 хувийг Монгол Улсын засгийн газар эзэмшдэг.

Ордыг худалдан авсан гэх Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийн гүйцэтгэх захирлаар Э.Дөлгөөн гэж залуу ажилладаг гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан. Bloomberg ТВ-ийн захирал Э.Долгионы дүү гэсэн мэдээлэл байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын алтны ордын ТЭЗҮ-г 2014 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан байдаг. Уг ТЭЗҮ-д ордын нөөц нь 17 сая 138 мянга гаруй хүдэрт 50 тонн алт агуулагдаж байгааг дурдаад нэмээд 26 тонн алтны нөөц байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус ордод есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх ба 1000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоолол байдаг.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Хүннүгийн эртний булш, олдворууд нь Төв аймгийн Борнуур сумын нутагт оршдог. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Ноён уулын эртний булш, олдворуудад төдийлөн нөлөөлөхгүй гэж зарим эрдэмтэд ярьдаг.

Шүүх дээр маргаантай байгаа Гацууртын ордын наймааны талаар 34 хувийг эзэмшигч Засгийн газар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин