• Эхлэл
  • Орост төрөлт таван хувиар буурчээ

Орост төрөлт таван хувиар буурчээ

2018/10/31

2018 оны эхний 10 сарын байдлаар шинээр мэндэлсэн хүүхдийн тоо өмнөх онтой харьцуулахад таван хувиар буурсныг ОХУ-ын Статистикийн хороо мэдээллээ.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ОХУ-д 1,21 сая хүүхэд мэндэлжээ. Харин өнгөрсөн 2017 оны мөн хугацаанд 1,27 сая хүүхэд мэндэлж байжээ. Энэ нь шинээр мэндэлсэн хүүхдийн тоо 4,8 хувиар буурсан гэсэн үг юм. Мөн хугацаанд нас баралт 0,4 хувиар нэмэгдэж 1,383 сая болжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин