• Эхлэл
  • Арваннэгдүгээр сарын 8,9-нд бүх нийтээр амарна

Арваннэгдүгээр сарын 8,9-нд бүх нийтээр амарна

2018/10/31

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2018.10.31/ болж байна. Хуралдаанаас Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингис хааны мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Үүн дээр нэмээд арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон байна. Ингэснээр ирэх долоо хоногт дөрвөн өдөр амрахаар болж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин