• Эхлэл
  • Арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт бүх нийтээрээ АМАРНА

Арваннэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт бүх нийтээрээ АМАРНА

2018/11/19

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал тохиосон учир энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзсэн.

Энэ жилийн хувьд Үндсэн хуульт Бүгд Найрамдах улсаа тунхагласан баярын өдөр ирэх Даваа гаригт тохионо. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасанчлан Улс тунхагласны баяраар бүх нийтээр амарна хэмээн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын чуулганаар нэмж оруулсан билээ. Бүх нийтээрээ амарна гэдгийг Засгийн газрын хэвлэлийн албанаас хэллээ.

Мөн энэ өдөр “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ өдрүүдэд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.


Сэтгэгдэл байхгүй байна