• Эхлэл
  • Кремль, Курилын Арлыг Японд шууд өгч магадгүй нь

Кремль, Курилын Арлыг Японд шууд өгч магадгүй нь

2018/11/21

Курилын арлуудын асуудлаар Москва, Токио хоёр зайлшгүй харилцан буулт хийх шаардлагатай гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна. “Ямар нэг болзолгүйгээр буулт хийх ёстой” гэж тэрбээр “Россия-1” телевизэд ярилцлага өгөхдөө хэлээд сөргөлдөөнд хүрэлгүйгээр ингэж буулт хийх нь хоёр орны үндэсний эрх ашигт нийцнэ гэсэн байна. 
Песков, хоёр орны удирдагч Путин, Абэ хоёр байнгын яриа хэлэлцээ хийж, хамтарсан олон төсөл хөтөлбөрийн талаар ярьж байгаа гээд Курилын арлуудын талаар ямар нэг тохироо төлбөргүйгээр шийдэх боломжгүй юм гэсэн байна. ЗХУ-Японы 1956 оны тунхаглалаар бол Шикотан болон Хабоматин бүлэг арлыг японы талд шууд шилжүүлэн өгөх ёсгүй гэжээ. Песков бас тэдгээрийг шилжүүлэн өгсөн тохиолдолд арал дээр АНУ-ын цэргийн бааз байгуулахгүй байх нь хамгийн чухал асуудал гэсэн байна. Японтой энхийн хэлэлцээр хийж дуусгахад энэ асуудлыг заавал шийдэх ёстой гэнэ.

Японтой хийж байгаа хэлэлцээр

Өнгөрсөн есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы талд ямар нэг нөхцөлгүйгээр энхийн хэлэлцээрээ дуусгая гэсэн санал тавьсан. Харин Абэ хариуд нь Токио үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй гэсэн юм. 
Гэхдээ Японы ерөнхий сайд Синзо Абэ Оросын ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээрээ түргэвчлэх сонирхолтой байна гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. “Майничи” хэвлэл үүнийг зөвлөлт-японы 1956 оны тунхаглалын үндсэн дээр энхийн хэлэлцээрт хүрэх гэж байгаа юм байна гэж мэдээлжээ. Энэ нь Хабомаи, Шикотана арлыг шилжүүлэн өгөх асуудал байх, түүнээс биш Кунашара, Итурупа аралд хамаарахгүй гэсэн байна. 
Ерөнхий сайд Абэ ч өөрийнхөө бүрэн эрхийн хугацаа болох 2021 оны намар хүртэл Оростой энхийн хэлэлцээр байгуулна гэж тооцож байгаа юм. 


Өмнөд Курилын асуудал

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энэ арлуудын талаар удаан хугацааны туршид энхийн хэлэлцээрт хүрч чадалгүй бүрхэг байсаар ирсэн түүхтэй. Япон болохоор Өмнөд Курилын Кунашир, Шикотан, Итуруп, Хабомаи гэсэн дөрвөн арлыг 1885 онд байгуулсан Хил, худалдааны тухай хоёр талын гэрээний үндсэн дээр манай тал гэж үзсээр ирсэн юм. 
Харин Москва болохоор 1956 онд Зөвлөлт-Японы тунхаг бичгээр энэ маргаанд цэг тавьж эцэслэсэн гэдэг ч Токио энэ бол асуудлын зөвхөн нэг хэсгийг шийдсэн болохоос биш бүхий л арлын талаар тохиролцоонд хүрсэн хэрэг биш гэдэг юм. 
Оросуудын санал

Есдүгээр сард Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы ерөнхий сайд Синзо Абэд гэнэт энхийн хэлэлцээрийг урьдчилсан ямар нэг нөхцөлгүйгээр энэ оны эцэс гэхэд дуусгая гэсэн санал тавьсан байна. Москвагийн байр суурь бол энэ арлууд Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, тэгэхээр энэ бол Оросын тусгаар тогтнолын асуудал гэдэг нь эргэлзээгүй гэж байна. Хамгийн гол нь энэ арлуудыг японд шилжүүлэн өглөө гэхэд АНУ-ын цэргийн бааз байрлуулахгүй гэсэн баталгаа хэрэгтэй гэж Москва үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:"Арчилал таймс" сонин. Хасбазарын ӨЛЗИЙБАЯР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин