Засгийн газрыг огцруулахаар 27 гишүүн гарын үсэг зурч, хариуд нь УИХ-ын даргаа огцруулахаар 37 гишүүн бойкот зарласан МАН-ын гишүүдийн тулаан энэ долоо хоногт үргэлжилж байна. Гурав хоногийн амралтын дараах нь энэ өдөр Засгийн газрыг огцруулах эсэхийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэнэ гэсэн тов зарлагдаад байсан. Ингээд УИХ дахь бүлэг хуралдахаас өмнө Удирдах зөвлөл дээр шийдвэр гаргадаг “уламжлал” ёсоор МАН-ын Удирдах зөвлөл цомхон бөгөөд товчхон хуралдав. МАН-ын УЗ нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар асуудлыг шийдсэн гэхээр “аль тал”-ын шийдвэр гарсан нь бараг ойлгомжтой. Тэд буюу албан ёсоор бол МАН-ын Удирдах зөвлөл “Засгийн газрыг огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргасан. Үүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн гарын үсэгт Засгийн газрыг огцруулахгүй байх энэхүү тогтоолыг биелүүлэхгүй байгаа гишүүдэд улс төрийн хариуцлага тооцохыг Д.Амарбаясгаланд үүрэг болгосон байгаа юм. Энэхүү Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, 45 гишүүн гарын үсэг зурсан, Д.Лүндээжанцан, Б.Батзориг нарын гишүүд гарын үсэг зураагүй ч дэмжиж буйгаа илэрхийлсэн гэжээ.
Гарын үсэг зурж дэмжсэн гишүүдэд,
1. Т.Аюурсайхан
2.Л.Элдэв-Очир
3. Ц.Гарамжав
4.Л.Энхболд
5.Л.Оюун-Эрдэнэ
6.Н.Учрал
7.Х.Нямбаатар
8.Ч.Хүрэлбаатар
9.Н.Энхболд
10.Ө.Энхтүвшин
11.Д.Тогтохсүрэн
12.М.Оюунчимэг
13.Н.Цэрэнбат
14. Ц.Нямдорж
15.Ц.Даваасүрэн
16.Х.Болорчулуун
17.Ч.Улаан
18.С.Чинзориг
19.Х.Бадёлхан
20.Д.Дамба-Очир
21.Б.Жавхлан
22.Б.Баттөмөр
23.Д.Цогтбаатар
24.С.Батнасан
25.С.Батболд
26.Ж.Ганбаатар
27.Г.Занданшатар
28.Д.Сарангэрэл
29.Я.Содбаатар
30.Г.Солтан
31.Д.Сумъяабазар
32.А.Сүхбат
33.Ж.Энхбаяр
34.Б.Энх-Амгалан нар багтаж байна.
Харин Засгийн газраа огцруулна хэмээсэн 27 гишүүн АТГ, Улсын Ерөнхий прокурорын газар, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Тусгай хяналтын дэд хороонд ЖДҮХС-тай нэр холбогдоод буй Засгийн газар болон УИХ-ын гишүүдийг албан ёсоор зарлахыг хүссэн шаардлага илгээж байгаагаа мэдэгдэв. Тэд “Хэрвээ үнэхээр хэвлэлээр нэр нь дурдагдаад буй гишүүд ЖДҮХС-тай нэр холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тодорхой бол Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураалтад оролцох эрхгүй” гэж үзэж байгаа юм. Засгийн газраа огцруулах гарын үсэг зурсан 27 гишүүд шаардлагынхаа хариуг энэ баасан гаригт авна гэсэн хугацаа заажээ. Тэд өнөөдөр болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцоогүй бөгөөд хуралдаанд оролцсон 35 гишүүн Засгийн газрыг огцруулахгүй гэж санал нэгдсэн гэж УИХ дахь МАН-ын бүлгээс албан ёсоор мэдэгдээд байна.
Ийн хоёр хуваагдсан МАН-ынхан одоо асуудлаа байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Одоо байгаа мэдээллээр бол 45 гишүүн Засгийн газраа огцруулахгүй гэж үзсэнээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхээр. Гэхдээ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ардчилсан нам, МАХН болон бие даагч нийт 12 гишүүн аль талд гарснаас ч асуудал шийдэгдэж болохоор дүр зураг харагдаж байна.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:2018.11.27-ны 17.00 цаг:УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн ирц 84 хувь байсан бөгөөд гишүүдийн 62,5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэй. Гишүүдийн нэр:
1.Октябрийн Баасанхүү
2.Жалбасүрэнгийн Батзандан
3.Батжаргалын Батзориг
4.Болдын Жавхлан
5.Данзангийн Лүндээжанцан
6.Жамъянгийн Мөнхбат
7.Цэндийн Мөнх-Оргил
8.Батсүхийн Наранхүү
9.Дуламсүрэнгийн Оюунхорол
10.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
11.Отгонбилэгийн Содбилэг
12.Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Батбаярын Ундармаа
14.Дамдины Хаянхярваа
15.Намсрайн Цэрэнбат
16.Миеэгомбын Энхболд
17.Нямаагийн Энхболд
18.Дондогдоржийн Эрдэнэбат
19.Жаргалтулгын Эрдэнэбат
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна