• Эхлэл
  • Ц.Нямдорж:Намайг хоёр удаа занасан

Ц.Нямдорж:Намайг хоёр удаа занасан

2018/12/21

УИХ-ын дарга асан, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгс олны анхаарлыг татдаг. Түүний МАН-ын Бага хурлын хаалттай хуралдааны үеэр хэлсэн үг бас олны анхаарлыг татаад байгаа. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Ц.Нямдорж:Энэ балиар хуйвалдааны цаана мөрийтэй тоглоомын бүлэг байгаа

Энэ 60 тэрбумын адал балмад яриаг Сандуй, Ганбаатар хоёр ярьсан нь үнэн. Доржзовд бичиж авсан нь үнэн. Тэрийгээ Энхболдод танилцуулсан нь үнэн. Энхболд сонсоод, тодруулга хийж, асуулт асуусан нь үнэн. Эрх биш бид Энхболдын дууг танина шт. Наад асуудал чинь  2016 оны сонгуулийг дуусгасан. Энэ Хүрэлсүхийн арын өрөөнд “Сандуйгаа холдуул, юм дууслаа шүү” гэж хэлээд Сандуй орж ирэхэд нь “Чи яваад өг өө. гээд би сууж байсан юм. Тэр үед жаахан аз түшиж, Сайханбилэг алдаа гаргаагүй бол ямар ч дүн гарах торгон ирмэг дээр энэ явдал болсон.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Энхболдын хоёр алдаа дуусгасан. Нэг нь тэр Цагаан сарын бичлэг нөгөө нь 60 тэрбум. Энэ хоёр алдаа Ардын намын төлөө явж байсан бүх хүний хөдөлмөрийг үрэн таран болгосон. Ийм үр дүн гарсан учраас одоо улс төрийн хариуцлагаа хүлээгээд явцгаа гэдэг асуудлыг ярьсан. Ерөнхийлөгчийн сонгуульд унагасны дараа хэдэн үеийн хар толбо болох юм байна гэдгийг мэдрэгдэж, ийм асуудал яригдсан юм шүү. Мартчихсан байсан зүйл биш. Одоо энийг дахиад 2020 оны сонгуульд дахиад ашиглана. 60 тэрбумын бэлэг тэмдэг М.Энхболд болчихоод байгаа юм.

Хоёрдугаарт, яаж энэ Их хурлыг цааш авч явах гээд байгаа юм. 76 гишүүний 40 орчим нь өөрөөр чинь хурал удирдуулахгүй гээд бойкот хийчихлээ. Одоо цаашаа яах юм бэ?

Их хурал удирдаж байгаа хүн ЖДҮ-чидтэй тэмцэж байна гэж яриад байх юм. ЖДҮ- гийн зээлд хамрагдсан нэр гараад байгаа 20-оод хүн чинь бүгд Их хурлын гишүүн. Их хурлыг хэн удирдаж байгаа билээ? Энэ Их хурлын бүлгийг Хаянхирваа удирдаж байсан биз дээ. Та нар удирдаж байхад энэ ЖДҮ-гийн мөнгө төсөвт суугаа биз дээ. Энэн дээр Батзориг гэж хүн алдаа гаргаа биз дээ. Бүлгийн 20-оод гишүүнтэйгээ тэмцэл хийж байна гээд суугаад байх юм. Энэ чинь болдгым уу. Би болохгүй гэж үзэж байгаа.

Би Их хурлын дарга байхдаа 36:36-тай хурал удирдаж байсан юм. Энэ Лхагважав этр Энхбаярын захиалгаар Цэцийн дүгнэлт гаргуулахаар нь би гэдийгээд суугаад байх бололцоо байсан. Ядаж л Их суудлын хуралдаан болтол. Их хурлаа тараачих гээд байсан учраас, Нямдорж гэдэг хүнээс болоод Их хурлаа тараачих гээд байсан учраас би өглөө нь 09.00 цагт гэрээсээ гараад 10 цагт Энхболдтой уулзаад, 3 цагт мэдэгдэл хийнэ, ажлаа аваарай гэж өгчихөөд гарч байсан юм. 36,36-гаагаараа хэвтчихээд Их хурлын ажил талийж болох байсан учраас тэгж Их хурлыг тэмцлээс холдуулж байсан юм. Би өөрөө явж тэр Их хурлыг, төрийг чинь ажилтай болгосон юм. Би олон удаа үүнийг Энхболдод хэлсэн. Ах хүний хувьд, нөхрийн хувьд. Ийм нөхцөл үүсчихлээ, цаашаа явахгүй нь ээ гэж. Их хурлын гишүүдтэйгээ тэмцэлддэг Их хурлын дарга гэж байж болдог юу?

Бадамжунай гэдэг хүн Энхтөр гэдэг хүнийг сар дагуулж явж байгаад Цагдаагийн дарга болгосон, мөрийтэй тоглодог.  

Эцэст нь миний хэлэх гэсэн юм бол бол энэ бүлэглэлийн асуудал. Энэ бүлэглэл бол Ардчилсан намын Үндэсний дэвшлийн фракцид багтдаг цөөхөн, асар их мөнгөтэй хүмүүс манай намын хотын фракцид ордог нууцлагдмал хоёр гурван хүн энд гүнзгий орсон. Эрдэнэтийн 49 хувийг эд нар нийлж байж авсан. Барилгын сайд байсан Ганбат гэж нөхөр хүүтэйгээ Эрдэнэтийн наймаанд гүнзгий орсон.  35 км төмөр замыг хүлээж авсан гэж худлаа баримт бүрдүүлж өгөөд 90 сая доллар буцааж өгсөн Эрдэнэбилэг гэдэг хүнд. Тэр долларын нэлээд хэсэг нь эд нар руу явсан.  Одоо хууль хяналтын байгууллага шалгахгүй байгаа. Би анх удаа энийг хэлж байна шүү. Ийм л болсон хууль хяналтын байгууллага.

Энийг яриад эхлэхээр ярьж байгаа хүнийг шоронд хийдэг болсон. Би Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад Эрдэнэтийн шалгалтын дүнг яриад ороход намайг хоёр удаа занасан шт, чамайг шалгана гэж.Одоо хүү шоронд сууж байна. Хурц гэдэг хүнээр дамжуулж ийм юм хийсэн. Намайг Хуулийн сайд болсноос хойш Эрдэнэт асуудал, Зоригийн хэргийг ярьснаас болж 5,6 удаа хэрэг нээсэн. Би чимээгүй яваад байгаа.

Алтанхуягийг унадгийн урд орой АТГ мэдэгдэл хийж байсан. Сая Оюун-Эрдэнийн асуудал яригдаад эхлэхээр Оюун-Эрдэнийн талаар АТГ гарч хэвлэлийн хурал хийж байгаа. Ингэж айлгаж сүрдүүлдэг болсон, хэрэг нээдэг болсон. Эд нарыг чагтлаад өмөөрөөд суугаад байгаа байхгүй юу.  

Би олон удаа хэлсэн. Энэ хууль хяналтынхан намайг 2012 онд явснаас хойш хүнээ байсан байна, хүнээ алдсан байна. Бадамжунай гэдэг хүн Энхтөр гэдэг хүнийг сар дагуулж явж байгаад Цагдаагийн дарга болгосон, мөрийтэй тоглодог.  

Энэ балиар хуйвалдааны цаана мөрийтэй тоглоомын бүлэг байгаа, Элбэгдорж тэргүүтэй. Хуйвалдаж мөрийтэй тоглодог, мөнгө алддаг, тэгээд тэрний хойно Монголын бүх баялгийг цөлмөдөг бүлэглэл бий болсон.  

Энэ бүлэглэл Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж, Дархан, Сэлэнгийн районы бүх өнгөтэй өөдтэйг хамсан. Хөтөл, Эрдэнэт, Дарханы төмөрлөг... “Монголроссцветмэт”-ээр дамжуулаад Алтай Таван Богдоос Бор-Өндөр хүртэл 50-иад лиценз, өнгөт металын бүх юмыг цөлмөсөн, 49-өөрөө дамжуулж.

Энэ Улаанбаатар хотын банк гэдэг чинь М.Энхболдын байгуулсан банк. Дашдоржийн авгайд байж байгаад  Дашдоржид очоод, дараа нь Эрдэнэбилэг гэдэг хүнд үнэгүй очоод,  цаашаа алга болсон. Ийм л юм болж байгаа. Энийг бүлэглэл гээд байгаа юм. Энийг нураах ёстой гэж үзээд байгаа юм, би. Би тэгэхдээ одоо яриагүй шүү.

Баттулга гэж хүн Ерөнхийлөгч болоогүй, Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч байхад би Энхболд дээр ороод “Эрдэнэт, Их тэнгэр хоёр руу орж байгаа явдлыг чинь би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлээд би гарсан. “Би тэмцэнэ” гэж хэлээд би гарсан юм. Энэ үнэн шүү. Таван сая доллар бол энэ бүлэглэлд мөнгө биш. Зүгээр л закуска. Энэ урд талд байгаа байшингийн гуравхан метр квадрат талбайг 27 тэрбум төгрөгөөр зарсан.

Энэ бүлэглэл анхных биш. Олон удаа ийм оролдлого хийгдсэн юм.

Багабанди Ерөнхийлөгч байхад Эх орон эвсэл гэж юм гарч ирээд, явсаар байгаад 2004 оны сонгуульд 36 болгоод дуусгасан.М.Энхсайхан “Эрэл”-ийн Эрдэнэбат нийлчихсэн байсан.

Дараа нь “Энержи ресурс” гэдэг консорциум байгуулаад хоёр талаасаа тав, таван том компани оруулаад, Элбэгдорж нэг оролдсон. Энхбаяр байхдаа 62-ын бүлэг гэдэг юм байгуулж, хоёр нам нийлүүлэх шахаж, Хамтын ажиллагааны гэрээ гэдэгт нь би бараг хулгайгаар шахам гүйж ороод “Намын харьяаллаа солихгүй, Парламентын засаглалд үнэнч байна” гэсэн хоёр үг шургуулчихаад би Энхбаяртай муудалцаад.Цэцийн дүгнэлт гардаг чинь тийм учиртай, садаа болсон.  

Эцэст нь Ерөнхийлөгч болсныхоо дараа манайхныг урхидаад 2014 онд хамтарсан Засаг байгуулаад, Эрдэнэтийг аваад Дубайн гэрээг байгуулаад дуусгаа биз дээ. Энийг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Бадамжунайгаар дамжсан энэ мөрийтэй тоглоомын бүлэглэл бүх юмыг 5,10 жилээр доод тал нь урагшаа шиддэг. Энхболд яагаад 2016 онд Ерөнхий сайд болоогүй юм гэхээр мөнгө, эрх мэдлээр Ерөнхийлөгч болчихоод, үгнээс гардаггүй Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгоод 10 жил Монголд эзэн суух гэж явсан л процесс.Тэрнээс Эрдэнэбатад Ерөнхий сайд болох гавьяа ч байхгүй. Бараг хамаатан шт, та нар. /Гүжирдэх юм бол шүүхдэлцээрэй/

Энэ Бадамжунай, Төмөрхүү, Ганбат, сахал Эрдэнэбилэг нар хамтарсан компанитай юм. Энэ урд талд байшин нь байж байгаа. UB Center гээд, цөмөөрөө сууж байгаа. Монголын улс төр Наранхүү шиг болсон. Морины уяанд дээр нь очихоор Энхболдын уяан дээр байж байдаг. Намыг нь харахаар Ардчилсан нам руу гүйгээд орчихдог. Ийм л болсон. Энийгээ тооцож шийдвэрээ гаргадаг юм байгаа биз.

Манай намын дарга дандаа Э үсгээр эхэлсэн хүн болдог. Энхбаяр, Энхтүвшин, Энхболд. Энхбаяр энэ намын хамаг юмыг цөлмөчихөөд хаяад явахаар нь нам байгуулсны нь дараа би хамгаалахаа больчихсон юм.  

Одоо Энхболд яахыг л харж байна. Хангалттай удирдуулсан, хангалттай эрх мэдэл өгсөн шт. Зүтгүүлж болох бүх юманд чинь зүтгүүлсэн шт. Одоо яахыг харах гээд байгаа юм.

Зургийг чинь харахаар намын даргаа өгсөн тал, авсан тал гээд хоёр тал болчихоод байлдаад байна аа даа. Ийм байж болдог юм уу? Би болохгүй гэж бодож байна. Одоо больцгоо л доо.

Надад тэр 32-ийн бүлэг ч, 33-ийн бүлэг ч байхгүй. Надад ганцхан Ардын нам гэсэн хамт олон байгаа. Ямар ч тохиолдолд шүү. 

Видеог дор дарж үзнэ үү 

Таван сая доллар бол энэ бүлэглэлд мөнгө биш. Зүгээр л закуска.


Сэтгэгдэл байхгүй байна