• Эхлэл
  • ХХААХҮ-ийн сайдыг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар захиргааны шүүхэд өгчээ

ХХААХҮ-ийн сайдыг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар захиргааны шүүхэд өгчээ

2019/01/22

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулах, зээлийн зарцуулалтыг ил тод нээлттэй болгох асуудлаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хуульчдын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 6-нд МУИС-ийн номын санд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хуульчдын дунд хийсэн хэлэлцүүлгээс хойш тэд ЖДҮХС-гийн зээлийн зүй бус зарцуулалтын асуудлаар хоёр шатны шүүх, Үндсэн хулийн Цэцэд хандаад байгаа юм байна.

Тухайлбал, ЖДҮХС-гийн сангаас олгож буй санхүүжилт, хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдын гаргасан гурван тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Мөн уг зээлийн зарцуулалттай холбоотой Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн долоон заалтыг зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд хандсан боловч Цэц маргаан үүсгэхээс татгалзжээ. Энэ нь ч бас үндэслэлтэй юм байна. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир зэрэгцээ маргаан үүсгэхгүй гэсэн байна.

Зээл авсан гишүүд дээр үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд Цэцэд маргаан үүсгүүлэхээр дахин хандах боломжтой юм. Харин сайдын гаргасан тушаал Захиргааны ерөнхий хууль зөрчсөн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгээд явж байгаа юм байна. 

Товчоор хэлбэл, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Засгийн газар шүүхэд хариуцагчаар татагдчихлаа. Засгийн газрыг төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан шүүх хуралдаанд оролцох юм байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Сэтгэгдэл байхгүй байна