2019.01.29. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэн
Дэмжинэ-8
Дэмжихгүй- 8
Хүчингүй- 1 санал гарлаа.
Ингээд санал хураалт тэнцэж, байнгын хорооны хуралдаанаар тооллогын комиссын саналыг дэмжих боломжгүй гэсэн саналын томъёоллоор чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ингээд УИХ-ын нэгдсэн чуулганаар М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжээгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолыг чуулганы хуралдаанд оролцсон 65 гишүүний 22 нь дэмжсэн бол 43 нь дэмжсэнгүй.
Ингэснээр М.Энхболдыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Гишүүдийн санал хураалтыг цахимаар нууц санал хураалтаар авсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна