Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригт таарсан ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ.
Ингэснээр монголчууд сар шинийн баярын өдрийг ажилд баригдалгүй өнгөрөөх боломж бүрдэж байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 5, 6,7-ний өдрүүд нь сар шинийн баярын өдөр тохиож буй.
Ингэснээр энэ удаад шинийн 1,2,3 буюу хоёрдугаар сарын 5,6,7-н дээр нэмээд 8-ны баасан гаригт амраад үргэлжлүүлэн 9,10-ны бямба ням гаригт амарч хоёрдугаар сарын 11-нд ажилдаа орох нь. Өөрөөр хэлбэл цагаан сараар нийтдээ зургаан хоног амрах нь ээ.
Сэтгэгдэл байхгүй байна