• Эхлэл
  • Гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал болно

Гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал болно

2019/01/30

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний албанаас татгалзаж, хүчингийн гэх хэрэгт шалгагдаж байсан. Үүнийхээ дараа буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд найз Э-гийнхээ хамт нэгэн эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан гэх гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. 

Энэ хэрэгтэй нь холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас түүнийг саатуулан шалгах саналыг ирүүлсэн байна. Энэхүү саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр буюу өнөөдөр 13:30 минутаас хэлэлцэхээр хурал товлогдсон байна.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:2019.01.30-ны 14.30 цаг.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Гэхдээ түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хориг тавьсан байна.

АЛБАН МЭДЭЭЛЭЛ:Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан "Урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг 2019 оны 01 сарын 30-ны өдөр шүүн, хэлэлцээд Д.Гантулгыг цагдан хорьж холбогдох хэргийг шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн ба Д.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна