• Эхлэл
  • Халаалт дулаанаа эдийн засгийн дарамт багатай шийдэх гарц шийдлийг хэлэлцжээ

Халаалт дулаанаа эдийн засгийн дарамт багатай шийдэх гарц шийдлийг хэлэлцжээ

2019/02/01

Цахилгаан халаагуур аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн дарамт болж байна. Нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, цахилгаан халаагуур ашиглах шаардлага гаргасантай холбогдуулан аж ахуй нэгжүүд цахилгааны өндөр төлбөр, зээлийн хүүний дарамтаас гарч чадахгүй байгаа юм.

Иймд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Т.Батцогт ‘’ААНБ-уудыг цахилгааны хөнгөлөлтөд хамруулах, халаалт, дулааны асуудлаа эдийн засгийн хүндрэл багатай шийдэх гарц, шийдлийг төрөөс нэн яаралтай бий болгох шаардлагатай’’ гэж үзэн 3 талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тухайлбал, амьдарч буй байрныхаа нэгдүгээр давхарт 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн, аж ахуй нэгж 220 м.кв талбайг халаахын тулд сардаа 3 сая төгрөгний цахилгааны төлбөр төлж байгаа юм. Иймээс ААНБ-аас ирсэн санал, гомдлын дагуу Төрийн байгууллага, аж ахуй нэгжүүдийн төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК болон Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 2600 аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл оролцжээ. Хэлэлцүүлгээр “Агаарын тухай хууль”, “Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам” зэрэг холбогдох хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах мөн ААНБ-ын саналыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж ажиллахаар болсон байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин