• Эхлэл
  • Баярын өдрүүдээр хот хоорондын чиглэлд 1200 автобус үйлчилнэ

Баярын өдрүүдээр хот хоорондын чиглэлд 1200 автобус үйлчилнэ

2019/02/03

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өмнөх өдрүүд болон баярын үеэр орон нутгийн чиглэлд, хот хоорондын чиглэлийн зорчигч урсгал эрс нэмэгддэг билээ.

Сар шинийн өдрүүдээр хотоос орон нутаг руу, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчигч урсгал нэмэгддэг тул Автотээврийн үндэсний төвөөс өдөр тутамд нийтдээ 75 чиглэлд 1000 орчим тээврийн хэрэгслийг хот хооронд үйлчилгээнд гарган зохион байгуулдаг байна. 

Сар шинийн өдрүүдээр эл зохион байгуулалтыг нэмэгдүүлэн СХД-ийн Зорчигч тээврийн төв буюу Драгон автовокзалаас 44 чиглэлийн 600 гаруй тээврийн хэрэгсэл ажиллуулахаар төлөвлөлт хийгджээ. Мөн БЗД-ийн Зорчигч тээврийн төв буюу Тэнгэр плазад байрлах автобуудлаас нийтдээ 27 чиглэлийн 430 орчим тээврийн хэрэгсэл, саяхан ХУД-т шинээр нээгдсэн Лавай автобуудлаас 8 чиглэлийн 76 тээврийн хэрэгсэл, нийтдээ сар шинийн баярын өдрүүдэд нэмэгдсэн тоогоор 30 орчим хувиар автобусны тоог нэмэгдүүлээд 1200 орчим тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэхээр бэлтгэлээ хангаад байгаа аж.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

УЛААНБААТАР - ДАРХАН чиглэлд рейлбус үйлчилнэ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин