KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн 16 хүн хоолны хордлого аван ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар бид мэдээлсэн. Эдгээр хүмүүс KFC-гийн “Найзууд” багцаас хордлого авсан байж болзошгүй учраас тус салбараар үйлчлүүлсэн хүмүүс эмнэлэгт хандахыг мэргэжлийн эмч зөвлөж байсан билээ. Тэгвэл ХӨСҮТ-д урд шөнө 10-аад хүн нэмж ирсэн. Одоогоор нийт 37 хүн эмчлүүлж байгаа гэжээ. Хордлогын талаарх анхны мэдээллийг энэ сарын 12-нд авсан аж. Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр бол энэ сарын 12-нд нэг гэр бүлийн 5 хүн KFC түргэн хоолны газарт хооллоод, хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн тул манай эмнэлэгт хандан, зөвлөгөө аваад буцсан аж.
Хордлого илэрсэн тохиолдолд өвчтөнүүдийн 3 хоногийн турш хэрэглэсэн хүнсийг судалж, шинжилдэг. Урьдчилсан байдлаар тэдгээр 20 өвчтөнөөс бүгдээс нь яг адилхан буюу шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм.
Хоолны хордлогын халдварын үед сэжиглэж буй хүнсний бүтээгдэхүүний нян, өвчтөнөөс илэрсэн нян ижил байх ёстой. Энэ тохиолдолд тухайн түргэн хоолны газраас хордсон гэж дүгнэнэ. Одоогоор хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариу гараагүй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлсэн байна.
Харин түргэн хоолны газрын ажилтнуудаас авсан шинжилгээний дүн ирэх долоо хоногт гарна.
Хордлого авсан хүмүүсийн хувьд бөөлжсөн, халуурсан шинж тэмдэгтэй байсан. Гадуур яриад байгаа шиг ухаан алдаж, унасан татсан хүн байхгүй гэжээ. Одоо эмчлүүлж байгаа хүмүүсийн хамгийн бага нь 3 настай хүүхэд. Мөн 3-14 насны арваад хүүхэд байгаа аж.
Харин “Таван Богд фүүдс” компанийн зүгээс доорхи мэдэгдлийг гаргасан байна.
Холбоотой мэдээллийг дорж дарж уншина уу
“KFC”-гээс хордсон 16 хүн эмчлүүлж байна
Сэтгэгдэл байхгүй байна