• Эхлэл
  • МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

2019/02/28

Бизнесийн төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд  эхэллээ.

Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан

МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт

МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль.

Одоо МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг нар ажиллаж байна.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү

Жилд дөрвөн тэрбум төгрөгийн төсөвтэй МҮХАҮТ-ыг хэн удирдах вэ?


Сэтгэгдэл (1)

  • o
    jagaa
    2019 оны 03 сарын 02