• Эхлэл
  • Ахынхаа компанийн үйл ажиллагааг зогсоосны учир юун?

Ахынхаа компанийн үйл ажиллагааг зогсоосны учир юун?

2019/04/08

Чамгүй хэл амтай томилогдсон шинэ хотын дарга С.Амарсайханы хувьд хэл ам татлах бас нэг шалтгаан нь Туул голын эрэг дээр нэгэн барилга. Уг нь аялал жуулчлалын чиглэлээр ажиллах зөвшөөрөл авсан ч голын бургасын хядаж, цемент цутгаж байна гэсэн шүүмжлэлийг дагуулсан. Хотын дарга энэ талаараа “Надтай огт хамаагүй” гэсэн тайлбар хэлсэн ч төрсөн ахынх нь компани яагаад түүнтэй холбоогүй байдаг талаар хэл ам дэгдээж байна. Ах гэдэг нь УИХ-ын гишүүн асан, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр. “Оюуны Ундраа”-гийн хэмээн нэршсэн тэрээр өдгөөгийн Зайсан хилс тансаг цогцолбор, Монголын хамгийн үнэтэй бараатай дэлгүүрүүдийн нэг Зайсан скауэр-ийг үүсгэн байгуулагч нь. Одоо хэл ам дэгдээгээд байгаа “Зүүнбаян рефайнери” компани нь бараг 20 гаруй жилийн түүхтэй, Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах мөрөөдлийн гэмээр төслийг санаачилж байсан. Монголын хамгийн анхны ШТС-ын сүлжээг бий болгосон, Оросын тэрбумтан Дерпаскийтай дотно найз, мөнөөх алдарт Стеван Сегалыг Монгол урьж, нисдэг тэргээр Хэнтийд зугаалуулсан гээд энэ хүний түүх их. Харин одоо улс төрөөс хөндийрсөн бөгөөд төрсөн дүү нь улс төрд хүчтэй хөл гишгин орж ирж байгаагийн учир нь ахын нөмөр нөөлөг ч байж болох талтай.

Харин өнөөдөр хотын дарга “Зүүнбаян рефайнери” компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэсэн мэдээлэл гарсан байна. Ийн ахынхаа бараг л өөрийнхөө компанийн үйл ажиллагааг зогсоох болсны учир юу бол? Ах дүү хоёр нэгийг сэдэв үү, яав???

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна