• Эхлэл
  • Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

2019/11/18

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны 1 давхарт 09.00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдах юм. 

Тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүлийн эрх зүй, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой тул иргэд та бүхэн өдөрлөгт идэвхтэй хамрагдана уу.  Холбогдох утас: 51-264145

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин