
Манай орны ихэнх нутгаар солигдмол үүлтэй, халуун байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 34-39, бусад нутгаар 28-33 градус дулаан байх юм.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор үүллшин, бороо орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр хүрч салхилна. Нийслэлд өдөртөө 28-30, Багануур, Тэрэлж орчимд 26-28 градус дулаан байна.


Сэтгэгдэл байхгүй байна