
МСНЭ-ийн Удирдах зөвлөл /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форумын зохион байгуулалтын бэлтгэл болон бусад асуудлаар хуралдаж шийдвэр гаргалаа.
Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг тус форум энэ жилийн тухайд БНХАУ-ын Хөххот, Сичуань мужид 2026 оны 9 дүгээр сарын 7-12-ны өдрүүдэд “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд болно.
Хоёр улсын найрамдал, хамтыг ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй уг форум ирэх онд /2027 он/ Монгол Улсад болно. Түүнчлэн МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлын товыг гаргалаа. Дүрмийн өөрчлөлт, гишүүнчлэл, татварын асуудлыг хэлэлцэх Бага хурал 2026 оны 9 дүгээр сарын 25-ны Баасан гаригт болно.

Мөн тус хурлаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Бодлогын зөвлөхүүдээ танилцууллаа. Үүнд: Залуучуудын бодлогын зөвлөхөөр zuv.mn сайтын Ерөнхий редактор С.Гандэлгэр

Олон нийттэй харилцах стратегийн зөвлөхөөр “Даймонд Пресс клуб”-ын Удирдах зөвлөлийн гишүүн П.Сайнбилэг

Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөхөөр “Малчин” телевизийн Гүйцэтгэх захирал Э.Дагиймаа

Гишүүнчлэл, дотоод асуудал хариуцсан зөвлөхөөр “Лидер медиа груп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Аранжинбаатар
нар тус тус ажиллахаар сонгогдлоо.


Сэтгэгдэл байхгүй байна