• Эхлэл
  • Зарим тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ

Зарим тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ

2020/01/15

INTERNATIONAL телевизийн ярилцлагаас та бүхэндээ хүргэж байна. /Юнивишин 47, Скаймедиа 36, ДДэш 56, Сансар дижитал 40, MNBC-56, NATIONAL-39, Монгол сат- дүгээр суваг/  

2020 оноос тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж буй. Гэхдээ олонх иргэд энэ талаар нарийн мэдээлэлгүй байгаа учраас НДЕГ –аас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн “Нийгмийн даатгалын тухай” хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд ”-ийн талаар нэгдсэн мэдээллийг  НДЕГ–ын БХС (Бодлого хэрэгжилт судалгааны ) газрын ахлах мэргэжилтэн С. Лхагвадоржийн яриаг хүргэж байна.

  Нийгмийн даатгалын хуулиудад энэ 2020 онд цоо шинэ хоёр хууль хэрэгжиж байгаа. Мөн нийгмийн даатгалын сангаас  тэтгэвэр дэтгэмжийн  хуульд орсон өөрчлөлтүүдийг энэ оноос хэрэгжүүлж эхэлж байна. Ингээд зарим иргэдийн тэтгэвэрийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгье.

Зарим иргэдийн тэтгэвэрийг нэмэгдүүлэх тухай хууль 2019 оны 11-р сарын 15-нд МУИХ-аар батлагдсан. Энэ хуулийн дагуу 1991.01.01-1994.12.31 хүртэл хэрэгжсэн 1990 оны тэтгэврийн хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийг нэмэх юм. 

Үүнд

-15 жил улсад ажилласан 4 хүүхэдтэй эх 20 жил ажиллаагүй ч 50 насанд хүрээд тэтгэвэр тогтоолгосон.

20 жил ажилласан хүнд 55 настай тэтгэвэр тогтоодог байсан бол 27 жил ажиллаад 50 нас хүрэхээс  нь өмнө тэтгэвэр тогтоолгосон,

эрэгтэй хүн 60 насанд тэтгэвэр тогтоодог байсан  бол 32 жил ажилласан бол 55 настайд нь буюу 60 нас хүрэхээс нь өмнө тэтгэвэр  тогтоолгосон хүмүүс байгаа.

Ийм тэтгэвэр тогтоолгосон 21 200 орчим  иргэдийн 1-р сарын 1-нээс 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тэтгэвэр авч байгаа 420,0 мянган хүний тэтгэвэр 2-р сарын 01-нээс нэмэгдэхээр байгаа.

Мөн малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь  тэтгэврийн даатгалын шимтгэлыг нөхөн олгох, төлөвлөх тухай хууль 2020 оноос шинээр эхэлж байна. Энэ нь  өргөдөл хүсэлт гаргах үе дээр 2020 онд 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэсэн  иргэдийн 1995-2019 оныг дуустал нийт 25 жил нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийг нийгмийн даатгал, тэтгэврийн шимтгэлгүй нөхөн төлүүлэх энэ ажиллагаа хийгдэж эхлэж байна.

Бид даатгуулагчдыг олон  тийш явч чирэгдэл гаргахгүйн тулд тухайн иргэдийг татвар төлж байсан эсэх талаар ТЕГ- аас  цахимаар лавлагаа  мэдээллийг нь авч мөн энэ хуулиар суралцсан хугацаа хамаарахгүй учраас БСШУ-ны яамнаас төгсөгчдийн бүртгэлийг цахимаар авч, мөн энэ хуулинд маань хорих ангид биеэр эдлэж байгаа иргэд хамрагдахгүй байхаар хуульчилсан учраас тухайн иргэдийн мэдээллийг ЦЕГ болон ШШГЕГ-аас бол цахимаар авч байна. Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан иргэд энэ хуулиар өндөр насны тэтгэмж тогтоолгосон иргэд энэ хуулинд хамрагдахааргүй заасан учраас энэ нийгмийн даатгалын байгууллага  урьд нь нийгмийн даатгал төлж байсан иргэдийн мэдээлэл бол байдаг НХБ –аас  Өндөр насны халамж авч байсан бол бид цахимаар мэдээллийг нь мөн авна. Үүнтэй холбоотойгоор ЗГ-ын тогтоол албан тоотоор ирээгүй байна.

Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх иргэд 2020 онд хэрэгжиж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгнөөс  сард 10 хувиар төлөхөөр (1 сард 42000, жилдээ 504000) байна. Энэхүү хууль маань 2020 оны 1-р сарын 1 нээс 2020 оны 12-р сарын 31 дуустал хэрэгжихээр байгаа.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд нэлээд өөрчлөлт орсон байгаа. Үүнтэй холбоотой бол тэтгэвэр авагч нарын тэтгэврийг 7 жилийн цалингийг дунджаас бодох, өөрөөр хэлбэл 84 сарын цалинг нэмээд 84 хувааж тэтгэврийг нь бодно. Зарим иргэд буруу ойлголдтой байгаад байна. 5 жилийн цалинг 84 хуваана гэж....

Мөн сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд 3 хүртлэх  насны хүүхдүүдийг гэртээ харж байгаа ажилгүй байгаа хугацаандаа нийгмийн даатгалийн шимтгэлийн 50 хувийг өөрөө төлөх юм бол 50 хувийн тэтгэмжийн даатгалын сангаас буюу нийгмийн даатгалын сангаас  төлж өгнө.

Мөн өмнө нь ажил эрхлэж байгаад хүүхэд төрүүлсэн эх эхний 2 төрөлтөөр тэтгэмжийг нь 100 хувь өгдөг байсан бол одоо хэдэн ч удаа хүүхэд төрүүлсэн бай хүүхэдээ асарч байх хугацаанд нь Тэтгэмжийн даатгалын сангаас  жирэмсний болон амаржсаны тэтгэмж өгөхөөр хуульд өөрчлөлт орсон  байгаа. Мөн өөр томоохон хуульд орсон өөрчлөлтүүдийн нэг нь эхчүүдийг 3 хүртлэх настайд нь үрчлэн аваад 6  нас хүртэл нь өсгөсөн, эсвэл төрүүлсэн хүүхэдээ 6 нас хүртэл нь өсгөсөн эхчүүдийн хүүхэд нэг бүрийн тоогоор нь Өндөр насны, Тэжээгчээ алдсан,  дахир дутуугийн тэтгэвэр тогтооход 1,6 нэмэгдүүлэн  тооцно.

Видеог дор дарж уншина уу 

2-р сарын 1-нээс тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмнэ

ЭХ СУРВАЛЖ: INTERNATIONAL телевиз.

Г.Уранбайгаль 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин