• Эхлэл
  • Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл NETPAC шагнал хүртлээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл NETPAC шагнал хүртлээ

2025/11/24

Таллины “Хар шөнө” олон улсын  29 дэх удаагийн кино наадам Эстони улсын Таллин хотноо энэ сарын 7-23-нд болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жил үндсэн уралдаант хэсэгт Унгар, Морокко, Испани, Филиффин, Монгол, Герман зэрэг улсын 17 кино уран бүтээл өрсөлдсөн юм.

Наадмын үндсэн уралдаант хэсэгт найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ бүтээл болох “Сэтгэлийн зураг” /The Muralis/ уран сайхны кино шалгарч NETPAC шагнал хүртлээ.

Мөн найруулагчийн “Чимээгүй хотын жолооч” /Silent city driver/ уран бүтээл нь өнгөрсөн жилийн үндсэн өрсөлдөөнт хэсгийн Гран при /Grand Prix/ болон Шилдэг зураачийн /Best Production Design/ шагналыг хүртэж байв.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна