• Эхлэл
  • Ардчилсан намын бэрс М.Хүрэлсүхийн кайф

Ардчилсан намын бэрс М.Хүрэлсүхийн кайф

2020/04/13

2020 оны дуулиан шуугиан дунд нэгдүгээр хүний унасан газар угаасан ус, Баянхонгорын сунгаа зүй ёсоор анхаарал татах сэдэв. “Ядаж байхад яр” гэгчээр унаган нутагтаа ерөнхийлөгч морь сойх уу намын дарга С.Эрдэнэ Баянхонгорт бүжиглэх үү гэдэг асуултын тэмдэг тавигдахаас өмнө галт бамбар асаан гүйгсэд олон байна. Хонгор нутгаар овоглосон улс төрчид дунд “Шөнийн зах”-ын эзэн М.Хүрэлсүх хамгийн тулхтай хүнээр нэрлэгддэг. Байгаль орчны яамны дэд сайд байсан зангарагтай тэрбээр Шаргалжуутдаа жуулчны бааз байгуулж, Сэлэнгэд түлшний үйлдвэр нээх асуудал эхлүүлэн хэсэг олны амны бай болж байв. Түлшний үйлдвэрийн асуудал тэгсгээд намжсан.

Саяхан задарсан намдаа төлбөрөө төлсөн хүмүүсийн нэрс дунд Баянхонгорчуудын итгэл дайхаар зэхэж байсан М.Хүрэлсүх нь “Тойроггүй” тодотгол дунд цохиж явна. Мөнгөгүй юм уу гэхээр үгүй, хүсэлгүй юм уу гэхээр яагаад ч тийм байх боломжгүй хожлын бэрсээ нам нь хэзээ гаргаж ирэхээр нөөж байгааг таашгүй. Сэвлэг даахьтай залуусын армиар төсөөлөгддөг АН гарын арван хуруунд багтах энэ мэт тулхтай улс төрчдөө санаатай хав дарж байна гэх хардлага өрсөлдөгчдөд байна. Айдас хүйдэстэй эд дээ, сонгууль гэж. Яаран амьсгаадаж гүйхгүй хүмүүсийг айдас хүйдэст авахуулж намбайж суудаг хүмүүст бол харин ийм нөхцөл байдал нуль кайф биз.

Эх сурвалж: http://www.grandnews.mn/


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин