• Эхлэл
  • Х.Болорчулуун: Морины уралдааныг хориглох хэрэгтэй! Аюул болно!

Х.Болорчулуун: Морины уралдааныг хориглох хэрэгтэй! Аюул болно!

2021/06/18

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун наадмыг тэмдэглэхгүй байх талаар болон коронавирусийн эсрэг вакцины асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Монголын ард түмэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо сайхан тэмдэглэнэ гэж мөрөөдөж байсан. Наадмыг хотод тэмдэглээд, орон нутагт хорьсон нь олон иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улаанбаатарт наадмын үеэр болох морины уралдааныг хориглох хэрэгтэй. Эрсдэл дагуулж, аюул болно. Морины уралдаанаар орон нутгаас морьд ирж уралдаж, түүнийг дагаад хөл хөдөлгөөн ихсэж халдвар хамгааллын дэглэм алдагдана. Нэг бол хаана ч наадам хийхгүй хорих нь зөв. 

Эрдэмтэд зургаадугаар сарын дундуур коронавирусийн тархалт буурна гэсэн ч буураагүй. Тодорхой хугацааны дараа буурах байх. Орон нутагт өвчлөл бага байхад вакцин тариад зуу зуугаараа гараад эхэлсэн. Газар газрын батлагдаагүй вакцинуудыг хийж, туршилтын туулай болж гүйцлээ" гэсэн юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин