• Эхлэл
  • Өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ

Өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэллээ

2021/06/28

Зургаадугаар сарын 28-ны өдөр буюу өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулж эхэлнэ.

Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд "Пфайзер" үйлдвэрийн "Комирнэти" вакцин хийх юм.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь "Пфайзер" вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хүүхэдтэйгээ хамт очиж зөвшөөрлийг хуудас бөглөнө.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой аж.

Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин