• Эхлэл
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо” гэж иргэдийг залилж байж болзошгүй байна

2021/08/03

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын нэрийг барьж 77800544 дугаараас "Эрхэм..........овогтой..........та.........дүүргийн гэр хорооллын барилгажуулалтын гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах азтан боллоо. Нийслэлийн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн  хэлтэс" гэсэн зурвасыг тодорхойгүй тооны иргэдэд тараасан байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаа нь Хот, суурин газрыг дахин төлөвлөн барилгажуулах тухай хууль болон дагалдан гарсан журмын дагуу хийгддэг.

Дээрх нэр дурдагдсан хэлтэс нь НЗДТГ болон Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт байхгүй бөгөөд энэ асуудалд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болно.

Иймд иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, аливаа хэлбэрийн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ үү!!!


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10
Сонин хачин