• Эхлэл
  • Гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ руу экспортолж эхэллээ

Гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ руу экспортолж эхэллээ

2022/04/26

БНХАУ-руу манай улсаас мах экспортлох нөхцөл бүрджээ.

Энэ талаар Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг "Коронавирусийн халдварт цар тахлын улмаас 2021 оны Зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд Хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны Дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлэв.

Хятадын талтай эхний ээлжид Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг солилцох тээврийн дэглэмийн дагуу дулааны аргаар боловсруулж гүн хөлдөөсөн үхэр, хонины махыг БНХАУ-д экспортлох үйл ажиллагааг эхлүүлж, улмаар шат дараатай өргөжүүлж, бусад төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцоод байна" гэж мэдээллээ. 


Сэтгэгдэл байхгүй байна