• Эхлэл
  • “Хар сарнай” Амараагийн “Empire”-т юу болоод байна?

“Хар сарнай” Амараагийн “Empire”-т юу болоод байна?

2022/04/28

Урлагийнхан өөрсдөө шоу ертөнцийн бизнест хөл тавьснаар өнгө төрх, агуулга, үзүүлбэрүүд, авах үйлчилгээ хэр шатанд байхыг "Хар сарнай" Амараа үлгэрлэсэн нь “Empire” юм. Баруун 4 замын “Жем” палас хүмүүсийн очих дуртай газар болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Олны танилууд орж гардаг, аятайхан дуу хуур сонсдог газар нэгээр нэмэгдсэн ч гэв гэнэтхэн тэнгэрт тулсан хэрүүл дэгдэх нь тэр. “Жем” паласын 17 давхарт өмнө нь “Скайлакс” компанийн лоунж ажиллаж байсныг Амараа тоног төхөөрөмж доторх эд зүйлтэй нь худалдаж авч л дээ. Монголын иргэн С.Хосбаяр АНУ-ын иргэн Чарльз Чоны хууль ёсны бие төлөөлөгчийн хувиар тус газрыг хариуцан ажиллуулж байсан байна. Улмаар орж гарч явсан үйлчлүүлэгч Э.Энхзориг нь бартерын журмаар үйлчилгээ авч байгаад цаашид хамтарч ажиллах, маркетинг дээр нь удирдан орлогоосоо хувь хүртэхээр болжээ. Монголчуудын л амьдрал хойно Э.Энхзориг байрны зээлэнд орохдоо эд хөрөнгөтэй гэдгээ нотлох шаардлагатай учир компанийнхаа 50 хувийг бэлэглэлээр шилжүүлж өгөхийг С.Хосбаяраас гуйсан байна. Найз нь өгөөмөр зан гаргаж бичиг цаасан дээр юмтай хүн болгохоос гадна банкны карт уншдаг машиныхаа посыг Э.Энхзорийг данстай холбож дансаар нь мөнгө орж гардаг, тогтмол орлоготой харагдахад тусалсан байна. 

Найзууд хэсэг хугацаанд хамт ажиллаж арын албаа С.Хосбаяр, лоунжын имиж, нүүр царай болох сошиал орчинд төлөөлөх ажлаа Э.Энхзориг хийж байжээ. Мэдээж камерын өмнө гарсан хүн эзэн нь болж тод харагдана. Хүмүүс Э.Энхзоригийн л лоунж гэж ойлгосон. Улмаар бизнесийн туршлагагүй хүн алдаж асгах, хувьдаа дур мэдэн хэрэглэсэн мөнгө нь 30 сая давж, өөрийн эзэн шиг аашилж эрх мэдлээ хэтрүүлэх болсноос үүдэн С.Хосбаяр хамтралаа дуусгавар болгожээ. Лоунж нь ч сүрхий орлого олохоо больсон, ковидын нөхцөл байдал бус бус зүйлс нөлөөлсөн хүнд цаг үе. Америк эзэндээ мөнгийг нь гаргаж өгөхөөр С.Хосбаяр С.Амармандахад лоунжаа худалдах хүсэлт тавьсан байна. Доор нь клуб ажиллуулах гэж байгаа хүнд дээрээ нэг лоунж ажиллуулахад юуны бэрхшээл байх вэ. Талууд тохиролцон гэрээ хэлцэл хийж Чарльз мөнгөө хүлээж авав. Ингээд Амараа хэрхэн ажиллуулж байсныг их хотынхон мэдэж байгаа. Хүмүүсийн очих дуртай, заавал орж үзэх ёстой газар нэгээр нэмэгдсэн нь “Empire”.

Гэвч өнөөх гайхал Э.Энхзориг тус газрыг өөрийнх нь, би хөрөнгө оруулсан гэж гарч ирэх нь тэр. Нэг ч төгрөг гаргахгүйгээр ингээд хөрөнгөжчихдөг бол монголд хүн болгон баян байх нь! Лоунжын эд зүйлсийг хулгайлан зөөж өөр газар аваачиж хураасныг хууль ёсны эзэн бол С.Амармандах буцааж авсан байна. Хуулийн дагуу энэ газрын 50 хувь минийх гэж Э.Энхзориг дайрч давшилжээ. Масс камерын өмнө гараад дураараа бурж байгаа түүний үгэнд автсан ч хуулийн дагуу шалгадаг газраа бүх зүйл тодорхой болжээ. Э.Энхзоригт энэ байгууллагад оруулсан нэг ч төгрөг байхгүй бөгөөд тухайн эд зүйлийг Америк эзэн Чарльз худалдаж авсан. Албан ёсны төлөөлөгчийн хувиар С.Хосбаяр өгсөн мөнгөөр нь авсан ийм л асуудал байна. Хууль сөхье. Компанийн хувьцааг бэлэглэлийн журмаар эзэмшиж байгаа бол тухайн хувьцаа эзэмшигч хуралд оролцох, санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Түүнээс шууд эд хөрөнгийг өмчлөн эзэмдэх эрх байдаггүй байна. Үүнийг мэдэхгүйгээс Э.Энхзориг алдсан уу эсвэл мэдэн будилж албаар хүний нэр төр, бизнесийн үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар халдсан уу? 

Маш харамсалтай. Фэйсбүүкийн лайк, дагагчдын тоогоороо амь амьдралаа залгуулдаг нийгэмд байр сууриа эзэлдэг хүн нэг бус. Энэ байдал хэрээс хэтэрч сүүлдээ луйвар залилангийн хэмжээнд хүрэх нь. Бараг хүрчихсэн ч явааг энэ явдал харууллаа. Эд зүйл худалдаж авсныхаа төлөө элдвээр хэлүүлэх энгийн л зүйл болох нь. Цаадах маргаантай асуудал худалдаж авсан хүнд уг нь ямар ч хамааралгүй. Олны танил хүн гэдэг бусад шиг бизнес хийж, ажил хөдөлмөр эрхлэхэд ч төвөгтэй юмаа даа. 

Асуудалд маш их тэвчээр зааж хууль ёсны дагуу хүлээцтэй хандаж байгаа С.Амармандахын тэвчээрийг биширч байна. Уг хүн нь Э.Энхзоригт цаашид амьдрах орон зай үлдээх гэж адилхан залуу хүмүүсийн хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг. С.Амармандах урлагийнхнаа бодвол сошиалд харьцангуй идэвхгүй юм билээ. Угаас лайк шэйрээр амьдардаг он тооллын хүн тэр биш л дээ. Нэг нь юм хийх гэхээр нэг бол санааг нь хулгайлна эс бол нухчин дарна. Эс бол бүр элдвээр гүтгэнэ. Монгол хүний мөс чанар мөн чанар хааччихаа вэ гэж заримдаа гайхах юм. Хүнээрээ л байцгаая.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин