• Эхлэл
  • Ц.Элбэгдорж: Тэдний эрх чөлөөг бүү устга

Ц.Элбэгдорж: Тэдний эрх чөлөөг бүү устга

2022/09/25

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Буриадуудыг Украинд байлдахын оронд Монгол руу дүрвэхийг уриалсан бичлэгийг дэлхийн хэвлэл онцолж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж Оросын үндэсний цөөнх Буриадуудыг Украины дайнд дайчлахгүйн тулд Монгол руу дүрвэхийг уриаллаа. 

Тэрээр Буриадуудад хандаж хэлсэн үгээ англиар дүрс бичлэгт буулгажээ.

"Энэхүү цуст дайн эхэлснээс хойш Орост амьдардаг үндэстний цөөнх хамгийн их хохирч байгааг би мэднэ. Буриад Монголчууд, Тува Монголчууд, Халимаг Монголчууд маш их зовсон. Тэдгээрийг их бууны тэжээлээс өөр зүйл болгон ашигладаггүй. Тэдний олон зуун хүн шархадсан. Олон мянган хүн амь үрэгдсэн. Эх дэлхийн энхтайван та бүгдийг алгаа дэлгэн, сэтгэлээ дэвсэн угтана. Монголчууд бид ч мөн адил та бүхнийг алгаа илэн, чин сэтгэлээсээ угтах болно, гэж Монголын Ерөнхийлөгч асан мэдэгдлээ" гэжээ.

Мөн "Украины эсрэг зэвсэг агссан хүмүүсээ Украинчуудыг битгий бууд. Эгч дүү нараа, хүүхэд хөгшдөө битгий буудаарай” гэж Ц.Элбэгдорж гуйв.

Тэрээр мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан "Тэр улсыг битгий хөнөө. Тэдний эрх чөлөөг бүү устга. Украин оршин тогтнох бүрэн эрхтэй улс" хэмээлээ. 

Монголын лидер улстөрч тэрээр "Дэлхий Украины талд байгаа, Украины эр зоригийг магтан сайшааж, Владимир Зеленскийн удирдлага урам зориг болж байна. Владимир Зеленски, Та бол урам зориг юм. Чамайг ялахад бүх хүн төрөлхтөн ялна” гээд “Баатруудад алдар” гэсэн Украины мэндчилгээгээр хэлсэн үгээ дуусгажээ. 

Б.Бүжлхамаа

www.theins.ru


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин