• Эхлэл
  • Э.Чулуунчимэг эксээрээ Тодоог сонголоо

Э.Чулуунчимэг эксээрээ Тодоог сонголоо

2022/10/14

Жүжигчин Э.Тодгэрэл мисс Шүүдэрээгийн экс бол энэ 7 хоногоос дуучин Э.Чулуунчимэгийн экс боллоо. Азтай азтай, дандаа од бүсгүйчүүдийн экс нь болоод тэрүүхэн тэндээ пиартай гэж жигтэйхэн.

Шинэ уран бүтээлээр сенсааци тарьдаг Чука "Мартахгүй" дууныхаа клипэнд хэр жүжигчин болохоо харуулжээ. Тодоо тэр хоёр хачин нялуун хосууд байснаа салж байгаа юм. Бүр хөнжил доторх сцен ч байна. Нуруу туруу, нас зүс тохирсон сайхан хосууд харагдсан учраас хүмүүс төгсгөлд нь нийлчихгүй дээ гэж сэтгэгдлээ илэрхийлж байна. Чука өөрөө тэр бүр клипэндээ тоглодоггүй, ингэтлээ асгартлаа уйлж байгаагүй болохоор ч тэр үү, маяг маяг. Далимдуулаад өнгөрсөн амьдралынхаа салалтыг цухуйлгасан ч байж мэдэх юм. Үзэгчид бид хардах эрхтэй. Товчхондоо Чукагийн тэгтлээ уйлж салсан хайрт нь хэн юм бол гэж ажиг сураг тавьж байна. Ганц бие, авьяаслаг дуучин бүсгүй хувийн амьдралын хувьд намуухан ч уран бүтээлийн хувьд гал цогтой байна.

ЭХ СУРВАЛЖ:MGLNEWS.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин