• Эхлэл
  • Залуужин жавхаажих, эдгэрэн илааршихын гайхамшгийг нэг дороос...

Залуужин жавхаажих, эдгэрэн илааршихын гайхамшгийг нэг дороос...

2022/11/13

Би, газрын эн, тэнгэрийн хаяатай уусан алсарсан говийн хүн. Моддын чөлөөгөөр тэнгэрийн цоорхойг харж өсөөгүй ч нүд алдам захгүй шаргал талд уужрал тайтгарлыг мэдэрч торнисон говийн хүн. Би, билгүүн оргилт сүрлэг уулсад атаархаагүй эгэл намбалаг толгод, ингэн буйлаан ирж хоргоддог, бас уусаж шингэдэг энгүй хөдөө алсын дураар задгай хөх салхи. Үлгэрийн зураг шиг заг хайлаасны өлгийдөө онож төрсөн тавилан. Туулах зам, үүрэх ачаа, тулж босох тэнхээ хийгээд түмний төлөөх үйл өгөгдөлтэйгээ эх дэлхийдээ илгээгдсэн илч гэрлийн бодгаль.  
“Мөнх дом” сувиллын захирал,  АУ-ны доктор профессор,  Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж эрхэм европ болоод уламжлалт анагаах ухааны их эмчийн олон жилийн нөр туршлагатай, увдис өгөгдөлтэйн дээр эх барих, уламжлалт, хүүхэд эрчимт эмчилгээ, дотор, халдварт гээд олон мэргэжил эзэмшсэн хөтөлгөө морьтон. Өдгөө 80 насыг хол давсан ч байгалийн хишиг-эхэсийн уургийн эмчилгээгээр энгийн шархнаас аваад эдгэрэшгүй гэгдсэн хавдар өвчнийг ч анагаан илааршуулж, энэлж шаналсан түмэн олонд ач буянаа хүртээсээр явна. Анагаах ухааны дээд сургуульд багшилж байсан 90-ээд оны үесэн. Сэтгэл дотрыг нь даллаж дуудаад байдаг далдын нэгэн увдис, хүслийн нэгэн дуудлага түүнийг багшийн ажлаа онхид орхиход хүргэжээ. Замын дунд эргэлзэж тээнэгэлзэх сэтгэл огт төрөөгүй нь хачин. Ингээд Анагаахын дээд сургуулийг орхиж хувийн секторт хүсэл мөрөөдлийнхөө гүүрээр анхлан зорчсон тэр жил 1994 он байсан юм. Энэ бол бурханы хишиг- эхэсийн уураг хэмээх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмгүй эмчилгээгээр хүн ардыг эрүүлжүүлэх нөр үйлсийн эхлэл байсан билээ. 


Гадаадын орнуудад асар өндөр өртөг зардлаар эмчлүүлэх заалт бүхий өвчтөнүүдийг мөнөөх эхэсийн уургийн эмчилгээгээр эх орондоо элдэв чирэгдэлгүйгээр, тунчиг хямдхан зардлаар эдгээн илааршуулсан түүх баримт юутай олон. Ганцхан жишээ өгүүлэхэд, тус сувилалд Өвөрхангай аймгийн иргэн Д.Нямсүрэн гэж 50 гаран насны эрэгтэй нурууны өвчний маш хүнд урхагтай, таягтай арай чүү алхдаг, хөдөлгөөн хязгаарлагдмал, байнга өвчин намдаах эмээр л орноосоо өндийж гэртээ ойр зуурхан хүрдэг, шаналгаа зовиур ихтэй, хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай гэсэн гэмтлийн эмч нарын заалттай  байжээ. Гэтэл “Мөнх дом” сувиллыг хүнээс сонсоод зорин очиж эхэсийн уургийн эмчилгээг курсээр хийлгээд таягаа орхиж, урьдын адил хөнгөн сайхан явдаг болж, өнөөх хагалгаанд орох заалтаа бүр мартаж, өнөө эрүүл сайхан ажиллаж амьдарч явна. 
Эхэсийн уургийн эмчилгээний хамгийн гол онцлог нь ямар ч химийн агууламж найрлага ороогүй, олон дамжлага цэвэрлэгээ, шүүлт, гидролизийн аргууд шат дараалан ордог үйдвэрийн аргаар бэлтгэсэн  гахайны 60%, үхрийн 40% уураг бүхий эмгүй эмчилгээ гэдгээрээ хүний биед хор хөнөөлгүй, эм тариа мэт нэг эрхтэндээ сайнаар нөлөөлөвч нөгөө эд эрхтэнүүдийг гэмтээн өвчлүүлэх сөрөг нөлөөгүй. Эхэсийн уургийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс нүүр нь тэнийн гэрэлтэж, үрчлээ нь багасан жавхаажихаас аваад эрүүлжин тэнхэрч, өвчнөөсөө ангижрах төдийгүй залуужих давуу талыг илтээр мэдэрдэг. Учир нь эхэс бол эд эсийг нөхөн төлжүүлж эрүүл залуу байлгадаг орлуулшгүй үнэт уураг. Хүний бие махбодын бодисын солилцоонд зайлшгүй оролцож, үүний үр дүнд эд эсийн нөхөн төлжилтийг түргэсгэж байдаг хүчин зүйлүүдийн нэг бол уураг. Эрт дээр үеэс уургийг амьдралын эх булаг хэмээн үздэг байжээ. Амьдрал тэтгэгч олон төрлийн идэвхтэй уурагт нэгдэл, амин хүчил, мөн 8 төрлийн нөхөгдөшгүй микро элемент, пептитүүд хийгээд бусад чухал элементүүд нь халдвар, хавдар, гэмтэл, туяаны эмчилгээ болон экологийн зарим сөрөг үйлдэл зэргээс үүссэн бүхий л өвчнийг анагаахад биеийн эсэргүүцлийг дэмжин сайжруулах маягаар  илааршуулсан  амжилтын түүхүүд энэ эмчид арвин.
Эхэс хүний биед ямар гайхамшигт нөлөө  үзүүлдэг вэ?
Эхэс бол маш олон төрлийн амин хүчил, амин дэм, микроэлементүүд болон гиалрунови хүчил  бусад олон орц найрлагатай. Эхэсийн уураг өөрөө амьдралын эх булаг, эд эсийн нөхөн төлжилтийг хангаж өгдөг. Дархлааг сэргээж өгдөг. Эхэсийн найрлага дахь гиалрунови хүчил нь үе мөчиний холбоос, булчин шөрмөсний нөхөн төлжилтийг эрс сайжруулдаг. Үүнийг нь ашиглан үе мөчний өвчнөөс сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэдэг. Эхэсийн уураг нь дархлааны хүчин зүйлс болдог учир элдэв нян, вируст болон хавдар өвчнөөс сэргийлэхээр хэрэглэдэг төдийгүй эмчилгээний журмаар хэрэглэхэд маш их үр дүнтэй байгаа. Гоо сайхны мэс засал, нүүрний арьс таталтыг хийхээ больж, энэхүү эхэсийн уургаар нүүрний арьс коллагенийг сэргээж нөхөн төлжүүлснээр үрчлээг бүрэн арилгаж байна. Хүний биеийн дотор эрхтэн, гүнд буй  эмгэг өвчнүүдийг эхэсээр эмчлэх аргууд өргөн дэлгэрч байна. Хүний энергийг сэргээх, сүнсний гүйдлийг сажруулах болон хийморь сэргээх, хийн судал нээх, хийн гүйдлийн бөглөрөлтийг арилгах эмчилгээнд эхэсийн уураг маш их ач тусаа өгч байгаа. Ингэснээрээ хүний биед ажиллахаа мартсан дархлааны системийг ажилд оруулахад хэмжээлшгүй ач тусаа өгдөг.
Налайхын ойролцоо орших “Мөнх дом” сувилал эрүүл агаар, эрүүл хоол, эмгүй эмчилгээ буюу химийн бус байгалийн амьд уургийн олон талын гайхамшгийг зон олонд хүртээдэг. Бямбадэлгэр эмчтэй 88632367, 91192367 дугаараар та залгаад яриарай. Нэг өвчнөө биш, бие махбодоо нэг дор бүтнээр нь цогц эмчлүүлэх, илааршин эрүүлжихийн баяр жаргалыг эдлэх, үе мөч, дотоод эрхтэн, хараа сонсголоо эрүүл байлгах үүднээс урьдчилан сэргийлж уургийн гайхамшигт нөхөн төлжилтийг биедээ хүртээн таашаах, залуужин жавхаажих, өтлөлт хөгшрөлтөө удаашруулах, бага зардлаар төгс цогц эмчилгээг, гэхдээ хамгийн гол нь химийн бус хамгийн эрүүл, эмгүй эмчилгээг таашаан хүртэж, өөртөө болоод  өрх гэрийнхэндээ эрүүл мэнд, эдийн засгийн  том хөрөнгө оруулалт хийе гэвэл энэ сувиллыг зориорой.  


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна