• Эхлэл
  • "Boho"-гийн А.Уянга Германы зах зээлд хөл тавьжээ

"Boho"-гийн А.Уянга Германы зах зээлд хөл тавьжээ

2022/11/28

Олны танил од, урлагийнхны имижийг бүрдүүлдэг А.Уянга гэх бүсгүй саяхнаас анхаарлын төвд тод орж ирлээ. Шороон түмэн стилистүүдээс энэ бүсгүй өөрийн нэрийн брэндээрээ ялгардаг.

"Boho Mongolia" брэндийнх нь өвөрмөц содон хувцаснуудыг өмссөн хэн ч олноос онцгойрч харагддаг нь маргашгүй үнэн. Өөрөө ч өндөр нуруулаг сайхан бүсгүй болохоор түүнийг загвар өмсөгч модель гэж их эндүүрдэг. Саяхан л гэхэд "National TV"-ээр цаг агаарын мэдээний зочин хөтлөгчөөр уригдаж, цаг агаар танилцуулахад нь хүмүүс загвар өмсөгч гэж эндүүрч байсан.

Хүрээллийнхэндээ бол хэзээний танил стилист А.Уянга оны сүүлд оройхон олонд танигдаад ширүүхэн дайрч байна. Брэндийнх нь түүх аль 2014 оноос эхэлж гадны зах зээлд хүч үзэж байхад эзэн нь одоо л гарч ирэх гэж. Түүнийг "Next generation" наадмаас шагнал аваагүй бол хүмүүс мэдэхгүй өнгөрөх шахлаа шүү.

Дашрамд сануулахад онцгой содон, ганган "Boho" брэндийг Германд гаргаж эхлээд байгаа бөгөөд  А.Уянга Германы зах зээлд цахиур хагалахад эргэлзэх зүйлгүй гэдэгт итгэж байна. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин