• Эхлэл
  • Жагсагчдын эсрэг тусгай хэрэгсэл хэрэглээгүй гэлээ

Жагсагчдын эсрэг тусгай хэрэгсэл хэрэглээгүй гэлээ

2022/12/05

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж, жагсагчид Төрийн ордон руу хоёр удаа дайрсан. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд цагдаагийн алба хаагчид тусгай хэрэгсэл хэрэглэсэн, сүлжээ унагагч төхөөрөмж байршуулсан зэрэг мэдээлэл гараад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас “Төв талбайд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид одоогоор ямар нэгэн тусгай хэрэгсэл хэрэглээгүй. Жагсагчдыг албадан саатуулаагүй” гэлээ.

Одоогийн байдлаар суудлыг тайван замаар шийдвэрлэхийг цагдаагийн алба хаагчид жагсагчдад уриалж байгаа. Сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол өгч, галт зэвсэг болон тэсэрч, дэлбэрэх бодис ашиглахгүй байхыг зөвлөж байна гэсэн байна. Мөн жагсагчид төв зам орчмыг хаасан учраас төв замын автобус, тээврийн хэрэгслийг богино эргэлт хийн, өөр замаар явуулах зохицуулалт хийж байна.

Мөн Засгийн газрын зүгээс жагсагчдыг хүлээж авч уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд нүүрсний асуудлаар Ажлын хэсэг байгуулсан гэж мэдээлсэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин