Нүүр тулсан зовлон бэрхшээлийн өмнө хүн хэрхэн цэх зогсох вэ, эхэсийн уургаар залуужих, эдгэж илааршихын үр дүнг хамтад нь хүртэхийн гайхамшиг, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан хүнийг амилуулсан бодит түүх, эмч хүнд тулгарсан содон хачин явдлууд, монгол домын заслын нууцууд, эгзэгтэй үед аавтайгаа сүнсээр харьцсан амьдралын үнэн, сүнс судлалын нууцас зэрэг маш сонирхолтой түүхүүд “Ялагдаагүй хувь тавилан” номонд багтжээ.
Эрхэм уншигч та эл номыг ширээний номоо болгосноор баримт уран сайхан хосолж бичсэн амьдралын сайхан түүхийг уншиж цаглашгүй таашаал, их ухаарал эргэцүүлэл, сургамж аваад зогсохгүй эхэсийн уургийн эмчилгээний бодит нөлөөлөл үр дүнг мэдэж, эрүүл мэндийн том хөрөнгө оруулалтыг өөртөө болон ойр дотныхондоо хийж, гадаадад олон зуун саяар эмчлүүлэх дааж давшгүй ачаалал, сэтгэлийн дарамтгүйгээр эх орондоо маш хямд үнээр эмчлүүлэх гайхамшигт боломжоо нээнэ.
Д.Бямбадэлгэр эмч бол ачлал хайр, амьдрах ухаан, анагаах эрдмийн нээлттэй нэгэн нэвтэрхий толь, эрүүл мэндийн эрхэм элч, амьдралын нугачааг тойроо нь үгүй гаталсан амьд нэгэн судар, намтар баян түүхийн гэрч. “Мөнх дом” сувиллын захирал, АУ-ны доктор профессор, Далай их алтан домч Данзанпэрэнлэйн Бямбадэлгэр гэж энэ хүн амьдралынхаа 60 гаруй жилийг анагаах ухааны түвэгшилтэй хөдөлмөрт зориулж, хүн зоныг эмчлэн илааршуулах ариун үйлсэд сэтгэл урвалгүй зүтгэж яваа их эмч. 1963 онд Анагаахын техникум, 1973 онд Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэж, 1986 онд Ординатурт суралцан, өөрийгөө нээн хөгжүүлэх зорилгоо хэзээ хожим ч орхилгүй Солонгос улсад зүү эмчилгээний, Энэтхэг улсад энергийн эмчилгээний сургалтуудыг эзэмшсэн хөрвөх чадвартай хөтөлгөө морьтон. 1962 оноос Найлайхын хүн эмнэлэгт дотрын эмч, Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, 1980 оноос Улаанбаатар хотын Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУДэС-д багш, 1994 оноос эмчилгээ, гоо сайхны “Ялма” төвийн ерөнхий эмчээр, харин өдгөө “Мөнх дом” сувиллын захирлын хариуцлагатай албыг хашиж буй. Тэрбээр ард түмний гавьяат эмч хэмээх эрхэм алдартай. Бурууг засч зөвийг чиглүүлэх хур ухаантан, хувиргах их шидтэн байх зам мөрийг өөртөө бий болгосон домч байгаад зогсохгүй сүнс, дом заслын томоохон судлаач, цэцэн ухааны шүлэгч, шог зохиолч хүн.
Эх барих, хүүхэд, эрчимт эмчилгээ, дотор, халдварт, уламжлалт эмчилгээ гээд эзэмшсэн мэргэжлүүдийг эзэмшсэн. Эмчийн ажил үйлсийнхээ 30 гаруй жилийг европ эмнэлгийн зорилгод зангидаж, алсын дуудлагын эмчээс аваад тэр цагийн хүнд бэрх нөхцөлд халдварт өвчин ид дэгдэж байсан цаг дор дотрын эмч, сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч, Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч, Халдвар судлалын үндэсний төвийн сэхээний тасгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гээд хийгээгүй алба ажил үгүй.
Доктор профессор Д.Бямбадэлгэр эмч эхэсийн уургаар олон зуун хүнийг эрүүлжүүлж, бодит түүхийн баримт тэмдэглэл нь зузаарсаар байгаа ачлалт нэгэн. Эхэс бол маш олон төрлийн амин хүчил, амин дэм, микроэлементүүд болон гиалрунови хүчил бусад олон орц найрлагатай. Эхэсийн уураг өөрөө амьдралын эх булаг, эд эсийн нөхөн төлжилтийг хангаж өгдөг. Дархлааг сэргээж өгдөг. Эхэсийн найрлага дахь гиалрунови хүчил нь үе мөчиний холбоос, булчин шөрмөсний нөхөн төлжилтийг эрс сайжруулдаг. Дархлааны хүчин зүйлс болдог учир элдэв нян, вируст болон хавдар өвчнөөс сэргийлэхээр хэрэглэдэг төдийгүй эмчилгээний журмаар хэрэглэхэд маш их үр дүнтэй байгаа. Гоо сайхны мэс засал, нүүрний арьс таталтыг хийхээ больж, энэхүү эхэсийн уургаар нүүрний арьс коллагенийг сэргээж нөхөн төлжүүлснээр үрчлээг бүрэн арилгаж байна. Хүний биеийн дотор эрхтэн, гүнд буй эмгэг өвчнүүдийг эхэсээр эмчлэх аргууд өргөн дэлгэрч байна. Хүний энергийг сэргээх, сүнсний гүйдлийг сажруулах болон хийморь сэргээх, хийн судал нээх, хийн гүйдлийн бөглөрөлтийг арилгах эмчилгээнд эхэсийн уураг маш их ач тусаа өгч байгаа юм.
Налайхын ойролцоо орших “Мөнх дом” сувилал эрүүл агаар, эрүүл хоол, эмгүй эмчилгээ буюу химийн бус байгалийн амьд уургийн олон талын гайхамшгийг зон олонд хүртээдэг. Бямбадэлгэр эмчтэй 88632367, 98912367 дугаараар та залгаад яриарай. Нэг өвчнөө биш, бие махбодоо нэг дор бүтнээр нь цогц эмчлүүлэх, илааршин эрүүлжихийн баяр жаргалыг эдлэх, үе мөч, дотоод эрхтэн, хараа сонсголоо эрүүл байлгах үүднээс урьдчилан сэргийлж уургийн гайхамшигт нөхөн төлжилтийг биедээ хүртээн таашаах, залуужин жавхаажих, өтлөлт хөгшрөлтөө удаашруулах, бага зардлаар төгс цогц эмчилгээг, гэхдээ хамгийн гол нь химийн бус хамгийн эрүүл, эмгүй эмчилгээг таашаан хүртэж, өөртөө болоод өрх гэрийнхэндээ эрүүл мэнд, эдийн засгийн том хөрөнгө оруулалт хийе гэвэл энэ сувиллыг зориорой. “Ялагдаагүй хувь тавилан” номыг уншиж өөртөө шинэ ертөнц нээгээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна