• Эхлэл
  • Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

2023/01/20

Яруу найрагч Ц.Хуланг түр саатуулан баривчилсан талаар өчигдөр мэдээлэл гарсан. Түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаар өнөөдөр шүүхээр хэлэлэцэнэ хэмээгдэж байсан. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх түүнийг цагдан хорих арга хэмжээг нэг сар үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Албан мэдээллийг хүргэе.

Ц.ХУЛАНД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ

 

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хуланд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн яллагдагч Ц.Хуланг энэ өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Сэтгэгдэл байхгүй байна