• Эхлэл
  • Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал  4-р сарын 4-нд болно

Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал  4-р сарын 4-нд болно

2023/03/10

Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал  4-р сарын 4-нд болно

Лайвчин гэдэг нэртэй болсон иргэн Д.Мөнх-Эрдэнэ Эрдэнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж яллагдагчаар татахаар болсон.

Олны анхаарлыг татаж байгаа энэхүү шүүх хуралдааныг энэ сарын 2-ны өдрийн 09:00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг гуравдугаар сарын 10-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл өнөөдөр товлосон шүүх хурал мөн хойшилсон байна.  

Шүүх хуралдааны үеэр иргэн Д.Мөнх-Эрдэнэ "Аавтайгаа уулзах боломжоор хангаж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Цагдан хорих арга хэмжээг өөрчилж, батлах даалтад гаргаж өгнө үү" хэмээн хүссэн байна.

Түүний аав хүнд хагалгаанд орсон бөгөөд хүүтэйгээ уулзахаар шүүхийн гадаа ирсэн байжээ.

Албан мэдээлэлд “Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв гэж тайлбарласан байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна